Өмнөдөөсөө 10 тэрбум доллар нэхэв
2015-01-30

Ирэх сарын дундуур хоёр Солонгосын удирдлагууд уулзаж, энхийн хэлэлцээр хийхээр тохиролцсон билээ. Ерөнхийлөгч Пак Ын Хэ хэлэлцээр хийхийн тулд Пхеньяны болзлыг хүлээн авахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга Ким Нам Ён өчигдөр “KCNA” агентлагт “Өмнөд Солонгостой хэлэлцээрийн ширээний ард суухаасаа өмнө тус улс Пхеньянд 10 тэрбум ам.доллар төлөх ёстой. Мөн 400 мянган тонн цагаан будаа, 100 тонн улаан буудай, 300 тонн бордоо олгохыг хүсье. Энэ бүхнийг өгөхийг зөвшөөрвөл Ким Чен Ун та бүхэнтэй уулзах болно. Харилцан нэг нэгэндээ буулт хийцгээе” гэж ярьсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

2009 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Ли Мён Бак Хойдын удирдлагуудтай уулзах санал тавьсан юм. Энэхүү саналын хариуд Пхеньян 10 тэрбум ам.доллар, 450 сая ам.долларын өртөг бүхий хүнс олгохыг шаардсанаас болж, уулзалт бүтэлгүйтэж байжээ. 2000 оны нэгдүгээр сард Өмнөдийн экс Ерөнхийлөгч Ким Дэ Жүн 500 мянган ам.доллар Пхеньянд шилжүүлж, хэлэлцээр хийсэн юм. Энэхүү хэлэлцээрийн дүнд дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзуулахыг Пхеньян зөвшөөрчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
truetrue:
10 billion nehej baina gej haa saigui garch baina lee shd. yahoo news, cnn, bbc geed l. hudlaa baisan bol naaduul chin hudlaa geed l hamgiin uturuund helne. ugaasaa nehej baigaa n unen. gehdee ingej davruulj bolohgui.
2015-01-30
asaa:
худлаа, юу гэж ийм юм байдаг юм бэ. өмнөдийнхний гүтгэлэг. дандаа ингэж гүтгэж заваардаг, яаг л кинон дээр нь гардаг шиг. өмнөдийнхөн яамар муухай хүмүүс гэдгийг манайхан даанч мэддэггүй,
2015-01-30
a*d:
davartsan pi*a nar shuu!!ulsuj uheh gej bgan bn ldaaa dprk
2015-01-30
kkkkkkk:
10 terbum nehsen gej cnn garch bna lee davratsan batsaan beee kkkkk
2015-01-30
4444:
тэнэг вэ хуц гэж хэл өмнөдийнхөн. байлдаачээ.
2015-01-30
ооолллллд:
ямар яршигтай жүжигчид вэ дайтвал дайтаад дуусвал дуусахгүй зовлонтой улс вэ
2015-01-30