Адрина Лима найз залуутай болжээ
2015-01-30

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Адрина Лима өнгөрсөн оны сүүлчээр нөхөр “NBA”-ын од Марко Яричээс салсан юм. Хосууд дөрвөн настай Валентина болон 19 сартай Серена гэх хоёр охинтой билээ. Марко, Адрина нар ямар шалтгаанаар таван жилийн амьдралдаа цэг тавьсан нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа юм. Хэсэг хугацаанд ганц бие байсан Лима найз залуутай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Флоридагийн гудамжаар гар гараасаа хөтлөлцөн алхаж явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

1

Моделийн шинэ найз залуугаар Эдди гэгч тодорчээ. Тэрбээр 28 настай бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй гэнэ. Марко Ярич саяхнаас Лила гэх модель бүсгүйтэй болзох болсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hndr:
http://theweeklyjob.com/?id=330605 namaig demjeerei. bi ene linkiig turshij uzej bgaamaa yag 300 dollar avdag esehiig . namaig demjeerei
2015-02-01