Нийтийн тээврээр үнэгүй зорчихоор болжээ
2015-01-30

Дархан хот дотор үйлчилдэг нийтийн тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд үнэгүй зорчих хөрөнгийн асуудлыг нь энэ оны төсөвт суулгажээ. Энэ талаар тус аймгийн Ерөнхий эдийн засагч П.Батсүх мэдээлэл хийжээ. Тэрбээр “2015 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад зориулж нийтийн тээврийн хэрэгслдээр хөнгөлөлттэй зорчих шийдвэр гарсан. Мөнгөн дүнгээрээ нийт 950 гаруй сая төгрөгийг орон нутаг төсөвтөө суулгаснаар хөнгөлөлт эдлэж үнэгүй зорчих боломжтой боллоо” хэмээн хэлжээ.

Дээрх ажлыг хийхийн тулд Дархан хотод Сангийн яамнаас тавьж байгаа нэг шаардлагыг тавьсан аж. Тодруулбал, Дархан хотын  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын бүртгэлийг цахим хэлбэрт оруул гэжээ. Иймд тус аймгийн удирдлагууд ирэх гуравдугаар сарын 1-нээс иргэдийг цахимжуулахаар болсон байна.

Тус аймгийн хэмжээнд сургуулиасаа алслагдсан газарт оршин суудаг, дотуур байранд байдаггүй 6900 орчим оюутан, ахмад настан 7000 гаруй байдаг юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
tumur:
bolj bna heg gazarch gesen yadarsan ardiigaa harj bna bolj bna
2015-01-31
популизм устаасай:
ядаж оюутнуудыг үнэгүй явуулдаг нь ч юув дээ. улам давраачих юм. мөнгөгүй бол алхана л биз дээ
2015-01-30
элдэвлэн:
нөгөө хямраад байгаа улс орон төр засаг нь хаана байгаад байгаан
2015-01-30
элдэвлэн:
нөгөө хямраад байгаа улс орон төр засаг нь хаана байгаад байгаан
2015-01-30
huuee yun goyo alban tu*l vebusad 20aimag n odoohon shuureed avna daa:
ерөнхий эдийн засагч п.батсүх
2015-01-30
энхээ:
популизм эрчээ алдахгүй л байна шүү. хүн мөнгөний гачланд сайн орж байж мөнгө олох ажил хийх бизнес эрхлэх аргаа сайн бодож олдог. мөнгө бэлнээр өгөөд байвал толгойн ажиллахаа больж сүйрдэг юм манжийн түүхийг хар
2015-01-30