Тахилт, Найрамдлын замыг камержуулна
2015-01-30

Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн анхны уулзалт өнөөдөр болжээ.

Зөвлөлд БОНХАЖЯ, Аж үйлдвэрийн яам, НМХГ, ЦЕГ, НЦГ, НБОГ, иргэний зөвлөл гээд бүхий л салбарын холбогдох албаны хүмүүс багтсан талаар БОНХАЖЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Учир нь эдгээр байгууллагууд дор бүрнээ өөр өөрсдийн хүчин чадлаар модны хулгайтай тэмцдэг юм. Гэвч хууль бус модны наймааны асуудлыг таслан зогсоож чадахгүй байгаа аж. Иймд хоорондоо уялдаатай хамтарч ажиллаж, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсооход төлөвлөгөө боловсруулах гээд зохион байгуулалтын системд орж байгаа юм.

Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Н.Дашзэвэг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг мод тээвэрлэлтийн зам болон модны захуудад хяналт тавьж эхлүүлэх ёстой гэсэн юм. Тиймээс хамгийн эхлээд хулгайн модны гол бүс болсон Сонгино хайрхан дүүрэгт тавих хяналтыг сайжруулах ёстой гэжээ.

Нийслэл рүү орж ирдэг модны 70,80 хувь нь баруун хойноос буюу Тахилт, Найрамдлын замаар орж ирдэг. Тиймээс дээрх замуудын зангилаа цэгүүдэд пост ажиллуулах, хяналтын камер суурилуулах ёстой байгааг сануулжээ. Ихэвчлэн модны хулгай шөнийн 03:00-аас 06:00 цагийн хооронд тээвэрлэлт хийгддэг юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
jamuux:
mash zob ene zamaar modnii xulgai mash ikh yabdagshuudee
2015-01-31
jamuux:
mash zob ene zamaar modnii xulgai mash ikh yabdagshuudee
2015-01-31
mnbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 ene linkeer orood sard 300$ oloh bolomjtoi
2015-01-31
ганн:
баячууд байдаг болохоор аргагүй л дээ
2015-01-31
бити:
яармаг, нисэхийн замыг камержуулах нэн шаардлагатай даа.
2015-01-30