Яруу найрагчид номоороо "уралдана"
2015-01-30

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн баяр маргааш буюу энэ сарын 31-нд 17:00 цагаас 22 дахь жилдээ зохиогдоно.

Тус наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил МҮОНР-ийн “Цагаан лавай” студид болно. Тус наадмын гол онцлог нь яруу найрагчдыг шүлгээр нь бус тухайн жилд гаргасан номоор нь “уралдуулдаг” заншилтай билээ.

Дашрамд өгүүлэхэд, тус яруу найргийн баярыг анхлан төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар санаачилж байжээ. Энэхүү яруу найргийн баяр нь өдгөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн яруу найрагчдыг шүлэгт дуртай ард түмэнтэй нь уулзуулдаг томоохон баяруудын нэг болжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
mnbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 ene linkeer orood sard 300$ oloh bolomjtoi
2015-01-31
medeech:
tanai odonchimed chini urvachihsaan
2015-01-30