Жастин Тимберлейкийн гэнэтийн бэлэг
2015-02-01

Дуучин Жастин Тимберлейк жүжигчин Жессика Белл нар хэдхэн сарын дараа анхны хүүхдээ өлгийдөн авах билээ. Өнөөдөр Жастин 37 нас хүрч буй. Тэрбээр төрсөн өдрөөрөө фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттертээ эхнэрийнхээ гэдсийг үнсч буй зургаа байршуулаад “Тун удахгүй миний ирээдүй, аз жаргал төрнө. Чамайгаа хурдан харах юмсан. Хурдхан шиг аав, ээжийнхээ амьдралд минь шинэ хуудас нээгээч” гэж жиргэжээ.

1

Жастин “Миний фэнүүд миний гэр бүлийн аз жаргалыг зэрэг мэдрэх учиртай. Төрсөн өдрөөр минь бэлэг явуулах хэрэггүй ээ. Зүгээр л гэр бүлд минь аз жаргал хүсэхэд хангалттай. Та бүхэндээ хайртай шүү. Шинэ хүнээ мэндэлсний дараа хамгийн эхэнд фэнүүддээ дуулгах болно” гэсэн байна.

Энэхүү жиргээний дараа 150 мянга гаруй болжмор тэдний гэр бүлд аз жаргал хүссэн жиргээ илгээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
дээгий мал:
эргүү мал аа, жастин 1981 онд төрсөн. тэгэхээр хэдэн настай байх вэ?
2015-02-01