Оюутнууд дахин жагсч эхэллээ
2015-02-02

Хонконгийн оюутнууд сануулж байснаараа өчигдрөөс дахин жагсч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оюутнууд жагсаалын бэлэгдэл болсон шар өнгийн шүхрээ барьцгааж, “Бээжингийн удирдлагууд сонгуулийн нээлттэй эрх олго”, “Та бүхэнд бодох хангалттай хугацаа олгосон. Бид хариултаа авмаар байна” гэсэн байна.

1

Жагсаалд 13 мянган оюутан, залуус оролцсон гэж Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу мэдэгджээ. Жагсагчид Мон Кок гудамжийг эзлэх гэж оролдсоны улмаас цагдаа нартай мөргөлдсөн байна. “Шүхэрт хувьсгал” дахин эхлэхтэй холбогдуулан долоо хоногийн өмнөөс 2000 гаруй цагдаа хүчнийхэн хамгаалалтад гараад байсан юм.

Гурван сарын турш үргэлжилсэн “Шүхэрт хувьсгал”-ыг шинэ он гарахын өмнө цагдаа, хүчнийхэн хүчээр тарааж, 200 гаруй жагсагчийг баривчилсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин123456:
өөрсдийн эрх ашиг амьдарлын сайн сайхны төлөө жагсаж байхад манайхан найдсаар л
2015-02-02