“Торгоны хээ” тоглолт болно
2015-02-02

Морин хуурын чуулгынхан энэ сарын 5-нд “Торгоны хээ” тоглолтоо тоглох гэж байна. Уг тоглолтын ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тайлбартайгаар хүргэх юм байна. Тоглолт “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд болж буй бөгөөд монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард  иргэд , өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин