Ерөнхий сайд үг хэлнэ
2015-02-02

Жил бүр болдог энэхүү семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох юм. Мөн  аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлгөчдийн хурлын дарга, Засаг дарга нар салбарын төсвийн ерөнхийлөн захирагчидтай гэрээ байгуулна.

 Хоёр өдөр үргэлжлэх тус семинарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож, үг хэллээ. Өнөөдөр  сайд нар өөр өөрийн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ болон орон нутгийн анхаарах асуудлаар  семинарт оролцогчидтой санал солилцож байна. Маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг семинарт оролцож, үг хэлнэ  гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  


Shuud.mn
Сонин хачин