Хонконгийн оюутнууд сануулж байснаараа өчигдрөөс эхлэн жагсч эхэлсэн билээ. Жагсаалд ойролцоогоор 13 мянган оюутан оролцжээ. Тэд Мок Конг гудамжийг эзлэхийг санаархаж, улмаар цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Оюутнуудыг тараахын тулд цагдаа нар даралттай ус, халуун перц ашиглажээ.
1
Энэ бүх эмх замбараагүй байдлын дараа Хонконгийн Захирагч Лин Чун Иен мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр оюутнуудыг нэн даруй тарахыг сануулж, шаардлагыг нь биелүүлээгүй жагсагчдыг баривчилж, хуулийн дагуу шийтгэхээ сануулсан байна. Мөн оюутнуудыг жагсаалд уриалан дуудаад буй Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоуд сануулга өгчээ.
Алекс Чоу Бээжингийн удирдлагууд сонгуулийн нээлттэй эрх олгох хүртэл тэмцэхээ мэдэгджээ. Тэрбээр “Бид өмнөхөөсөө илүү хүчирхэгжсэн. Бид жагсаал хэрхэн зохион байгуулах арвин туршлага хуримтлуулсан. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Сонгуулийн нээлттэй эрх хэзээ олгоно тэр өдөр бид өөрсдийн хүсэлтээр тарцгаана” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |