Уралдааны ялагч 2.5 сая төгрөгийн эзэн болно
2015-02-03

Баянзүрх дүүргийн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярыг угтаж тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт 50 жилийн бэлэг тэмдэг бүхий логоны шинэ загварын уралдаан зарлалаа. 2015 оны хоёрдугаар сарын 01-нээс ирэх гуравдугаар 10-ныг хүртэлх хугацаанд зарлаж буй уг уралдаан олон нийтэд нээлттэй явагдана. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, нийт уран бүтээлчид өргөнөөр оролцож, шинэ санаа, шинэхэн бүтээлээрээ өрсөлдөж, 2.5 сая төгрөгийн эзэн болно.

й

Уралдаанд ирүүлэх бүтээл нь дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас ихгүй өнгө хосолсон энгийн өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны хувьд төгс бүтээл байх ёстой юм байна. Оролцогчид өөрсдийн зохиосон бүтээлийг зарласан хугацаанд багтааж дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, №215 тоотод хүлээн авах аж. Логоны уралдаанд ирүүлэх бүтээлд дүүргийн түүх, уламжлал, үйл ажиллагааны онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн дүүргийн нэр заавал бичигдсэн, арслангийн дүрс орсон байх ёстой. Монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэрээр бичсэн байж болно.

ы

Лого дээрх текстээс гадна зураг, график дүрслэл агуулсан байж болно. Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно. Логоны дизайн нь голлох өнгөний дагуу зохимжтой харагдахуйц байж жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно. Лого нь видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээрхэвлэгдэх боломжтой байна. Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.

ы

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан логонь дүүргийн өмч болно. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана. Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна хэмээх шаардлагыг тус тус тавьж буйгаа дүүргийн Тамгын газраас мэдээллээ. Уралдаантай холбоотой мэдээллийг 51-264794 дугаараас лавлах боломжтой хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин