Сүхбаатарын мэдээллийг гар утсаараа авах боломжтой
2015-02-03

“Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал”-ыг ханган ажиллах үүднээс Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэс нь ухаалаг гар утас буюу андройд гар утсан дээр  “SBD” нэртэй аппликейшныг “Play Store”-с татаж авахад бэлэн болголоо. Тус аппликейшн Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэс, дүүргийн 20 хороонд хийгдэж  буй бүртгэлийн төрөл, тухайн бүртгэлд шаардлагатай материалын бүрдүүлбэр, хорооны байршил, холбогдох улсын бүртгэгчийн утасны дугаар зэрэг мэдээллийг багтаасан байна.

ах

Түүнчлэн иргэн улсын бүртгэгчээс зөвлөгөө мэдээлэл авахаас гадна гэрлэлт, үрчлэлтийн бүртгэлийн эрүүл мэндийн хуудсыг тус програмаас татан авч хэвлэн харъяа Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэн авч ирэх боломжтой  юм.

Shuud.mn
Сонин хачин