Магадлан шинжилгээний хариуг хүлээж байна
2015-02-03

Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Шүүхээс түүнд зургаан жил 11 сарын ял оноосон. Харин түүний биеийн байдал муудаж, эмчилгээ хийлгэж байгаа. Түүний чихрийн шижин өвчин хүндэрсэн, зүрхний баруун ховдлын титэм судас бөглөрчихсөн эмчилгээгүй гэсэн хариу гараад байгаа аж. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн болон "Гал үндэстэн" холбооныхон түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлүүлэхээр холбогдох хүмүүст нь хандаж буй.

б

Харин зарим хэвлэлээр Г.Бодбаатарыг өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлж байна. Энэ талаар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Я.Цэрэнхандаас тодруулав.

ө

-Г.Болдбаатар өлсгөлөн зарлахаар болсон юм уу. Өмнө нь танайхаас мэдээлэл хийхдээ бие их муу байгаа гэж байсан шүү дээ.

-Г.Болдбаатар ах дамжин өнгөрүүлэх ангид байгаа. Түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ялаас чөлөөлүүлэхээр хандсан байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх эсэх магадлан шинжилгээний хариу хүлээж байна. Хэрэв магадлангийн хариу эсрэг гарвал өлсгөлөн зарлах байх. Гэхдээ бие нь их муу байгаа болохоор бид өлсгөлөн зарлахыг нь нэг их дэмжихгүй байгаа юм.

ы

-Хариу нь хэдийд гарах бол. "Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт" хэтэрхий чанга байна гэж ХЭҮК-т хандсан гэсэн?

-Магадлан шинжилгээний хариу удахгүй гарах байх. Хууль зүйн сайд,  Эрүүл мэндийн сайдын хамтарсан "Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт" арай хэтэрхий чанга байсан. Үүнийг арай уян хатан болгох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ХЭҮК, Монгол эмнести ТББ-д хүргүүлсэн.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд шоронд ороогүй хүн үлдэхгүй байх хэтэрхий их шоронд хийж байна
2015-02-16
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах
2015-02-03
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-02-03
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-02-03
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-02-03
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-03
үнэн:
яг үнэн. 461-т эхний хүн нас бараад хэл ам нь дуусаагүй байхад дараагийнх нь .... наадуул чинь хүн алахаасаа тоохоо больсон улсууд.
2015-02-03
иргэн:
шоронд хориод хордуулаад байгаа юм биш үү.нэг нь зайлуул бурханы оронд одоод удаагүй байхад дараагийнх нь хүний бие муудаж байна гэдэг но-той л байна даа. энэ өнөөгийн төр засагт гадны тагнуул туршуул ,худалдагдсан этгээдүүдээр дүүрчихээд монголчуудыг хорлож устгах бодлого явуулаад байгаа юм шиг л санагдаад байна даа.
2015-02-03
үнэн:
долоон сарын нэгний хэргээр таван залууг алсны төлөө цагдаагийн хэдэн хурандаад цөөхөн жилийн ял өгсөн байтал хүн алаагүй мөртлөө газар нутгийнхаа төлөө тэмцлээ илдэрхийлсэн хүнийг ингэж хэлмэгдүүлж байгаа нь эрх баригчид өөрсдийнх нь эсрэг ард түмэн тэмцэн босох вий гэж айдаг дарангуйлагч мэт аашилж байгаа хэрэг.
2015-02-03