Улаанбуудайн импортын асуудлаар ажлын хэсэг байгуулна
2015-02-03

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тариаланчид, гурил үйлдвэрлэгчид Хүнс, хөдөө, аж ахуйн яамны төлөөллийн 2015 онд импортлох улаанбуудайн асуудлаар хийх  мэдээлэл сонссон. 2015 онд импортлох улаанбуудайн асуудлаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. 2014 оны ургац хураалтаас гурил үйлдвэрлэлд нийт 349,8 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Энэхүү 349,8 мянган тонн буудайгаар 2014-2015 онд нийт 262,2 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь хүн амын зөөлөн буудайн гурилын хэрэгцээг бүрэн хангаж байгаа боловч 2015 онд хүн амын хэрэгцээнд талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай байгаа 180.6 мянган тонн гурил буюу 240,8 мянган тонн улаан буудайн чанарын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагтай байна.

a

240,8 мянган тонн улаанбуудайнаас ялангуяа талх үйлдвэрлэх стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэхэд 25-аас дээш хувийн цавуулагтай чанаржуулагч улаанбуудайн эрэлт гарч ирж байгаа юм байна. Мэдээлэлтэй холбогдуулан Хүнс, хөдөө, аж ахуйн яамны зүгээс болон Монголын үр тариа эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар байр сууриа илэрхийллээ.

a

Гишүүдийн зүгээс монголын тариаланчид өнөөдөр шаардлага хангасан буудай үйлдвэрлэж чадаж байгаа эсэх, ирэх хаврын тариалалтад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар хөндөж, чанарын асуудалд голлон анхаарах хэрэгтэйг сануулж байсан юм. Түүнчлэн газар тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулах, товарын болон үрийн буудайнд хөнгөлөлт үзүүлэх асуудалд яамны зүгээс анхаарч ажиллахыг хэлж байсан юм.

a

Байнгын хорооноос энэ чиглэлээр салбарын яам болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоодод протоколоор үүрэг чиглэл өгч, Хүнс, хөдөө аж ахуйн бодлого боловсруулах болон улаанбуудайн импортын асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болов.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
man mgl:
buurunkhii heltei ebagiin undsen ajil sh dee
2015-02-03
yagad bj bolohgui gej:
eba mergejleeree l ajillaj bn.duuchin gheeree uur ajil hiih erhgui bdg umuu.
2015-02-03
cameyon:
camerton eba end yu hiij yvaan bol duu l lav duulah geegui baih
2015-02-03