Галт тэрэг машинтай мөргөлджээ
2015-02-04

АНУ-ын Нью-Йорк хотын хойд хэсэгт 754 хүн тээвэрлэж явсан галт тэрэг машинтай мөргөлдсөн тухай “www.nbcnews.com” мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр Валхалла төмөр замын гармын ойролцоо уг осол болсон аж. Ослын улмаас автомашинд зорчиж явсан 19-57 насны зургаан хүн амиа алдаж, галт тэргэнд зорчиж явсан 12 хүн бэртэл авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Осол гарсны дараа галт тэрэгний арын хэсэгт гал гарчээ. Нью-Йоркийн цагдаа нар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна. Цагдаагийнхан галт тэрэгний жолоочийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин