"Монос"-ынхонд хариуцлага тооцох хэрэгтэй
2015-02-04

"Монос" эмийн сангийн БГД-ийн 11 дүгээр хорооны 78 дугаар байранд байрлах салбараас Фенобарбитал гэх тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эмийг авч, тус эмийн сангийн жор баригчийн зааврын дагуу хэрэглэсэн таван хоногоос хоёр сартай 16 хүүхэд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Тус эмийн сангийн жор баригч 21 настай Э гэгч эмэгтэй хариуцлага алдаж, үйлчлүүлэгчдэд фенобарбитал эмийг том хүний тунгаар олгосноос энэ асуудал үүссэн.

ы

Гэхдээ уг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн БГД-ийн цагдаагийн I хэлтэст шалган мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлэн хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Ингэхдээ Шүүгдэгч “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, тэрбээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнсэх шийдвэр гарсан.

б

Нярай хүүхдүүд хордлого авснаар "Эмийн үйлдвэр" компанид үйлдвэрлэж, "Монос"-ын эмийн сангуудаар худалдаалагддаг фенобарбитал гэх эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан гэх мэдээлэл цацагдсан. Гэвч тус үйлдвэрийн захирал О.Дамбаа энэ мэдээллийг үгүйсгэж, "Энэ эм нь улсын бүртгэлд бүртгэлтэй. Эмийн чанар, стандартад асуудал гарвал үйлдвэр хариуцна" гэж мэдэгдэж байсан. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас "Уг асуудлаар зохих албан тушаалтан байгуулагуудын хүмүүстэй харилцаж учир шалтгааныг нь тодруулна. Эхний байдлаар эмийн түгээлт хийсэн буюу уг эмийг худалдан борлуулсан эмийн санчийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаатай холбоотой гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Гэхдээ холбогдох байгууллагуудын дүгнэлт гарахаар эцэслэн шийдвэрлэж, хариуцлагын асуудал яригдах болно" гэж ярьж байсан.

ы

Энэ мэтчилэн эрх бүхий байгууллагуудын зүгээс улсын бүртгэлтэй байсан эсэх нь тодорхойгүй эмийг зарж борлуулсан, энэ үйлдэл нь олон нярайн аминд хүрэх дөхсөн "Монос групп" цаашлаад "Монос Улаанбаатар" компанид ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Харин тэдний буруугаас эмийн хордлогод орж, эрүүл мэндээрээ хохирсон нярай хүүхдүүдийн нь эцэг, эхчүүд тэднийг хариуцлагын гадна үлдэх ёсгүй хэмээн үзэж байна.

ө

б

ЭМЯ-аас бидэнтэй огт харилцаагүй

а

Өнөөдөр фенобарбитал эмэнд хордсон 16 хүүхдийн ар гэрийн төлөөлөл сэтгүүлчдэд хандлаа. Тэд өнгөрөгч нэгдүгээр сарын 12-ны өдөр ЭХЭМҮТ-д 10 хүүхдийг шинжилгээнд хамруулсан байна. Энэ тухай хохирогч хүүхдийн аав В.Амараагаас зарим зүйлийг тодруулав.

б

-10 хүүхэд шинжилгээнд хамруулсан гэлээ. Шинжилгээний хариу ямар гарсан бэ?

 

-Тиймээ. Фенобарбитал эмийг уух үед хамгийн бага буюу дөрөв хоногтой байсан хүүхдийн шинжилгээний хариу оюуны хомсдолтой, тархины шохойжилттой, саажилттай гэж гарсан. Гурван хүүхэд тархины усжилттай, хоёр хүүхэд элэгний өөрчлөлттэй болсон байна. Тэгээд бүх хүүхэд харшилтай, тархины дараллтай гэдэг хариу гарлаа. Таван сарын дараа шинжилгээ хийлгэхэд ийм хариу гарч байна. Цаашдаа ямар шинж тэмдэг илрэх, юм болохыг хэлж мэдэхгүй байна. Бид ДЭМБ-д энэ эмийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн санал тавьсан. Гэтэл энэ эмийг нярай хүүхэд уугаад хордсон тохиолдол дэлхийд бүртгэгдээгүй байдаг юм байна. Тэдний зүгээс танай ЭМЯ-нд эдгээр хүүхдийг удаан хугацааны хяналтад байлга гэж хэлсэн гэж байгаа. Гэвч манай ЭМЯ-аас бидэнтэй огт харилцаагүй. Энэ удаагийн шинжилгээг хүртэл өөрсдийн хүсэлтээр хийлгэлээ.

б

-Үүнийг эмэнд хордсоноос болсон гэж үзэж байна уу?

-Тийм.

бы

-Уг явдлын дараахан Монос группын зүгээс туслалцаа үзүүлнэ, нөхөн төлбөр олгоно гэж ярьж байсан.

-Монос группын захирал н.Хүрэлбаатар бидэнд 6-7 зүйлтэй санамж бичиг өгсөн. Түүнд нь гадаадаас эмч авчирч үзүүлнэ, туслалцаа дэмжлэг үзүүлнэ, нөхөн төлбөр олгоно зэргийг заасан байсан. Гэхдээ одоог хүртэл биднийг тусалж дэмжсэн, нөхөн төлбөр өгсөн зүйл алга. Үнэндээ бид Монос группын захирал н.Хүрэлбаатар, Улаанбаатар Монос компанийн захирал н.Алтанцогт, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарт гомдолтой байгаа. Энэ хэрэгт зөвхөн эмийн санч, эмч хоёрыг буруутгаад дуусах биш, тэдэнд ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй.

б

-Маргааш давж заалдах шатны шүүх хурал болох байх аа.

-Тиймээ. Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Анхан шатны шүүх хурал дээр бол 16 хүүхдийн 14-ийг нь хордоогүй гэж үзсэн. 16 хүүхэд бүгд хордлого авсан. Тэгэхээр үзэж болмооргүй л санагдаад байгаа юм.

б

Б.Хүлэг

   
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ямар шуналтай юм бэ наад нэхэж байгаа тусламж чинь ажилчидых нь цалинг танаж байна
2015-02-05
б,хүлэгт:
би монос-той ямарч хамаагүй гэхдээ энэ эмнээс ийм өөрчлөлт хэзээ ч гардаггүй юм, чи яагаад худлаа бичиж хүмүүсийн хооронд яс хаяад байгаа юм бэ? чамад тийм ашигтай юм уу?
2015-02-04