ЭЕШ-ын бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ
2015-02-04

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ. Бүртгүүлэгчид бүх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатайг мэргэжилтнүүд  сануулж байгаа аж. Мөн онлайн бүртгэлийн хураамжийг зөвхөн интернэт эрхтэй төлбөрийн картаар хийхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байгаа юм байна.

Шалгуулагчид өнгөрсөн жилээс эхлэн Монгол хэлний хичээлийн шалгалтыг  бүгд өгдөг болсон бөгөөд  Англи хэл, Орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг сонгон шалгалт өгөх боломжтой юм. Математик,-физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин бусад хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут ажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин