Энэ сарын 21-ний 04:23-08:10 цагийн хооронд “Хөвсгөл эрчим хүч”-ХХК-ний дэд станцад гэмтэл гарч тог тасарсны улмаас Мөрөн сумын 7 дугаар багийн 24 айлын 10, 11 дүгээр байрны цэвэр усны шугам хөлджээ. Тиймээс “Ус сувагийн нийтийн аж ахуйн” /УСНАА/ компаний шуурхай бүлэг ажиллаж 1 дүгээр орцнуудын шугамыг бамбардаж, нисэх онгоцны халаагуураар үлээлгэж зарим газрыг нь гэсгээсэн байна. Уг байрууд нь 1971 онд ашиглалтад орсон шавардсан модон, подволгүй, цэвэр усны шугам нь нэг давхарын айлуудын шалан доор байрладаг байна. Оршин суугчид цагаан сар дөхөж байхад гэрийнхээ шалыг эвдүүлэхгүй гэсний улмаас энэ сарын 26-ны өдөр ажлаа зогсоожээ. Н.Цэндээ