Р.Анхням өнөөдөр эх орондоо ирнэ
2015-02-05

"Чонон сүлд" кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин Р.Анхням киноныхоо нээлтэд оролцоод өнөөдөр эх орондоо ирнэ. Үүнтэй холбогдуулж "Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбоо"-ны гишүүд, жүжигчид түүнд хүндэтгэл үзүүлж, "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дээр угтан авах юм байна.

g

Тэрбээр оскарын шагналт Францын нэрт найруулагч Жан-Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" кинонд өнгөрсөн 2014 онд тэрбээр тоглосон билээ. "А" зэрэглэлийн киноны гол дүр бүтээсэн түүний  өмсөх хувцсыг  Монголын "Exclusive" компани зөвхөн өөрт нь зориулан урлаж бэлэг барьжээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
зочин:
гайхалтай бүсгүй
2015-02-05
sara:
saikhan medee baina
2015-02-05