Иргэний мэдээллээр хулгайчийг барьжээ
2015-02-05

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн албан хаагч ахмад Б.Ганхүү, ахлах ахлагч Г.Зоригтбаатар иргэний мэдээллийн дагуу хулгайчийг барьжээ. Иргэнээс Баянгол дүүргийн долоодугаар хороо "Blue Gym" төвийн гаднаас 55-75 дугаартай хар өнгийн land cruiser машиныг хулгайч нар ухаж байна гэсэн мэдээллийг авч, дуудлага өгөгч иргэнтэй холбогдож гэмт этгээдийг хөөн барьж саатуулсан байна.

б

Гэмт этгээд Э болон Х нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй 20-30 насны залуус байжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан төдийгүй өөр үйлдлээр хулгай хийж олсон эд зүйлээ биедээ авч явж байсан аж.

ө

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин