"Хамтран амьдрагч" маргааш нээлтээ хийнэ
2015-02-05

Үзэгчдийг байлдан дагуулж байсан дэлгэцийн бүтээлүүд болох "Гоёлын даашинз", "Боолын гэрээ", "Тагнуулч аав" киноны Продюсер МУГЖ Д.Хүрэлхүүгийн 4 дэх уран бүтээл болох "Хамтран амьдрагч" УСК 2-р сарын 6нд бүх театруудын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Тус кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд олон олон чадварлаг жүжигчдийг бүрдүүлж чадсан гайхалтай уран бүтээл болсоныг дуулгахад таатай байна. 
Учир нь нэгэн үе нэг тайзнаас хамтдаа үзэгчдийн алга ташилтыг хүртэж байсан авъяаслаг  жүжигчид болох Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар 8 жилийн дараа дэлгэцийн уран бүтээлд хамт дүр бүтээжээ. Мөн нэгэн үе кино сонирхогчдоос өндөр үнэлэлт авч байсан О.Цэнгэл хэсэг уран бүтээлээс завсардсаны дараа эргэн ирж тоглосон нь бас нэгэн сенсаци болоод байгаа юм. Тус киногоор дамжуулж гашуун бөгөөд үнэн түүхийг хөгжилтэй харуулахыг зорьсон бөгөөд энэхүү кинонд хамтдаа амьдралыг туулахаар биш харин хамтран байр хөлсөлж амьдрахаар болсон 2-ийн тухай өгүүлж эхлэхээд үйл явдал цаашид таны санаанд оромгүйгээр өрнөх болно. 
 
Shuud.mn
Сонин хачин