15 настай хүү 29 айлаас хулгай хийжээ
2015-02-05

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид бусдын эд зүйлийг залилан мэхлэх замаар хулгай хийдэг этгээдийн хэргийг илрүүлжээ. Энэхүү хэргийг 15 настай иргэн О бусадтай бүлэглэн үйлдсэн болох мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

б

Гэмт этгээдүүд бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Цонхнуудын чинь хэмжээг авах гэсэн юм”, “Халуун ус байвал мөнгөөр нь авъя” гэх зэрэг үг хэлж анхаарлыг нь сарниулан алт мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьтер зэрэг эд зүйлсийг нь хулгайлдаг байжээ.  Тэд хулгайлсан эд зүйлсээ Хар-Хорин, Нарантуул зэрэг зах дээр аваачин, зарж борлуулдаг байсныг нь илрүүлсэн байна.

б

О нарын бүлэг этгээдүүд одоогоор 29 айлаас иймэрхүү аргаар хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Эмээтэйгээ амьдардаг 15 настай хүүг анх С гэх таньдаг ах нь энэ хэрэгт, буруу зам руу уруу татсан гэнэ. Эцэг, эхийн хараа хяналтгүй, настай хүний асрамжинд байдаг хүү ийнхүү томчуудаар заалгасан залилан мэхлэх аргаараа мөнгө олж олон айлыг хохироожээ.

б

Иргэд та бүхнийг бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
neeree:
yag yag shuud tasal gariin
2015-02-06
shuud:
naad patsaaniihaa gariig ni taslaad nuden deer ni gqriig ni ulsgulun nohoiniidaar iduulchiheech
2015-02-06
elch:
yasiig ni tsaital suulga, hulgaich, luivarching.. bariin zulzagiig baga deer...
2015-02-06
ggsa:
1 gariig n ta*h yumsan
2015-02-06
өөөөөөөөөөө:
ямар сэргэлэнбацаан бээ
2015-02-05
mongol:
tiimee hetsvv bn s.h.dvvregiin 22.horoo.tahiltad gert hulgai orood hamag zvilee aldlaa olon ail orh hohirood bn tsagdaa gej baidaggvi er toohgvi
2015-02-05