"Соёлын тэргүүний ажилтан"-ы үнэ 7500 төгрөг
2015-02-06

Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг хэрэгтэй юу?

.

“Соёлын тэргүүний ажилтан”-ны цол тэмдэг үнэгүйдэж,  БНХАУ-ын зах дээр зарагдах болжээ. Энэ талаар “Милл кино” компани олон нийтийн сүлжээнд баримттай, дэлгэжээ. Тэдний мэдээлж буйгаар "БНХАУ-ын Эрээн хотод ширхэгийг нь 60 юань, бөөнөөр нь 50 юаниар зарж байна. Тиймээс энэ цол тэмдгийг устгах хэрэгтэй. Ер нь үнэгүйдсэн Соёлын тэргүүний ажилтны тэмдэг хэрэгтэй юу” гэжээ. Хятадын зах дээр зарагдаж буй СТА тэмдгийн үнийг монгол төгрөгт шилжүүлэхэд ширхэг нь 7500 төгрөг болж буй юм. Эндээс харахад нээрээ ч энэ цол тэмдэг хэрэгтэй юу гэх бодол хэн хүнд зурсхийх байх.

а

Жилд 1400 орчим хүн Соёлын тэргүүний ажилтан болдог

а

СТА гэх тэмдгээр жилд 1400 орчим хүн шагнагддаг гэсэн статистик байдаг. Тэгвэл түүнтэй зэрэгцэхүйц Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгийг 1700 гаруй хүн авдаг гэсэн албаны мэдээлэл бий. Багш нарын баяраар 1000 гаруй тэргүүний ажилтан төрдөг бусад үед 700 гаруй багш шагнагддаг гэнэ.

1

Төрд олон жил зүтгэж хүч хөдөлмөрөөр үнэлүүлж байж авдаг байсан тэмдэг яагаад ингэж  хэдэн бор төгрөгөөр сольдог болчихов. Одоогоос 20 жилийн өмнө тус цол тэмдэг Монголын соёл урлагийн салбарт тодорхой хувь нэмэр оруулсан эрхэм авдаг байсан. Харин сүүлийн үед СТА гэдэг цол тэмдэг үнэ цэнэгүйдэж, утгаа алдаад удаж байна. 20, 30 жил урлагт хүчин зүтгэсэн ахмад уран бүтээлчдийн хөлс хүчээ дуслуулан байж авсан шагналыг нь өнөөдөр 2, 3-хан  дуу дуулсан залуус авах болжээ.

а

Холбогдох албаныхны тайлбарлаж байгаагаар тодорхой шалгууртай хийсэн зүйлтэй уран бүтээлчийг СТА цол тэмдгээр шагнадаг юм бол тэр шалгуур, босгыг нь өндөрсгөвөл яаж байна. Мэдээж Соц нийгэмд техник технологи сайн хөгжөөгүй, урлаг уран сайхан чөлөөтэй биш байсан гээд тэдний хийх зүйл хязгаартай. Тэгвэл хязгаарт баригдахгүйгээр уран бүтээл туурвиж болдог энэ нийгэмд улам ч нарийн шалгуур байхгүй бол энэ үнэгүй цол тэмдгийн үнэ унасаар л байх болно.

а

1

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
зочин:
temdegiig zaraad yah ve de ene temdegiig chine dagaldah bicheg gej baidag biz de terengvigeer ene yamarch hereggvi tsugluulga tudii l yum ereen geltgvi manai naran tuul zah deer zunduu l bna le sh de
2015-02-09
bbbb:
ийм балай юм битгий бич л дээ. тэмдэг цуглуулагч нар юу л бол юу зардаг щ дээ.
2015-02-06
hehe:
ugaasaa ene temdegnii ezeded taarsan une baina
2015-02-06
zochin:
soyoliin terguunee butsaaj ogii ene shagnaliig bur baihgui bolgo
2015-02-06
бүх зүйл хуурамч болжээ:
хүн хүнээ гэх, хүний юу зөв юу бурууг ялгах энэ тэр байхгүй түүнийг албаар байхгүй мэт гөлгөр царайлах төрийн гэх ширээ сандалд залрагчдаас ингэнэ
2015-02-06
бүх зүйл хуурамч болжээ:
хүн хүнээ гэх, хүний юу зөв юу бурууг ялгах энэ тэр байхгүй түүнийг албаар байхгүй мэт гөлгөр царайлах төрийн гэх ширээ сандалд залрагчдаас ингэнэ
2015-02-06
uukg:
yasan vh muuhai tsaraitai temdeg ve. heden on be
2015-02-06
zochin:
5 say tug baiwal ! gaviyat tsol bolgoj bna !
2015-02-06
зочин:
балайтахад бас хязгаар хэрэгтэй. хүн тоохгүй * шиншихгүй тэмдэгээр юугаа ч хийхэв.
2015-02-06
ззшуүш:
өө хөөрхий???
2015-02-06
hunnu:
odoo bolimoor yum doo, ene balai tsag yeteigee niitsehgui shagnaluudyg..zaluu yeiig horlood bn
2015-02-06