Үүсэл гарал нь тодорхойгүй хүнс худалдан авахгүй байхыг санууллаа
2015-02-06

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяртай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудад хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тэд нийт 1270 сорьцыг шинжлэн судалсан, судалгааны дүнгээ танилцууллаа. Судалгаагаар ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, кимчи, хэрчсэн гурил, хэвийн боов, еэвэн зэрэг бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангахгүй гарчээ. Мөн зарим үйлдвэрийн архины шилэнд хуурамчаар найруулсан байсныг илрүүлсэн байна.

Түүнчлэн, шалгалтаар "Нарантуул" захын “Шилэн зах” худалдааны төвийн павильонд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй зарагдаж байсан архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаяг шошгын зөрчилтэй 0.5 литрийн есөн шил архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлжээ.

Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотой иргэдийг хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хаяг, баглаа боодол, хадгалагдах хугацаа зэргийг сайтар нягталж худалдан авалт хийхийг НМХГ-аас анхаарууллаа.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин