Иракт цохилт өгч эхэллээ
2015-02-06

Йордан улс нисгэгч Муаз аль Касабехийн амийг нэхэж Сири болон Иракийн хил орчимд хяналтаа тогтоогоод буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хуаран руу агаараас 10 гаруй удаа  цохилт өгсөн тухай “AFP” агентлаг мэдээллээ.

а

Нисгэгчид тус бүлэглэлийн хамгийн том зэвсгийг агуулахыг устгасан гэж Йорданы удирдлагууд мэдээллээ. Дараалсан агаарын дайралтын үеэр 20 гаруй хүн амиа алдсан гэж гэрчүүд мэдээлж байна. Ракка хотноо хэт даврагчид Йорданы нисгэгчийн аминд хүрсэн юм. Тиймээс Йорданы нисэгчид энэхүү хотыг устгах төлөвлөгөөтөй байгаа гэнэ. Нисгэгчид даалгавараа амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсний дараа тус улсын хатан Раниа амиа алдсан нисгэгчийн гэр бүлтэй уулзсан байна. Тэрбээр эмгэнэлийг минь хүлээн авна уу. Бурхан Муаз аль Касабехийг ивээлдээ авах болтугай” гэж хэлжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
laliin har teneguud bie bie nee alj hydaad duusaaa delhii amar amidrah bolno...
2015-02-06