Бүлэглэн хүний амь хохироосон хэрэг шүүхэд шилжлээ
2015-02-07

Бүлэглэн хүний амь нас хохироосон Г, З, А, Ө нарт холбогдох хэргийг Сүхбаатар аймгийн прокуорын газраас Сум дундын 19 дүгээр шүүхэд шилжүүлжээ.

Гэмт этгээдүүд нь 2014 оны есдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 21:00-22:00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас С гэгчийг дагуулан гарч 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтир маркийн тээврийн хэрэгсэлд суулган үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж сумын төвийн хойд талд хээр аваачин бүлэглэн зодож мөн автомашины 12 кг 85 гр жинтэй  запас дугуйгаар цохиж, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багажинд хийж зөөвөрлөн “Жишиг” хорооллын эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд олон удаа цохиж танхайн сэдэлтээр, өс хонзонгоор, бүлэглэж онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь санаатай хөнөөсөн хэрэг үйлдсэн байна.

ы

Прокуророос Г, З, А, Ө нарыг  Монгол Улсын Эрүүгийн  91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар, яллагдагч О нь Г, З, А, Ө нарыг С-ыг бүлэглэн зодож санаатайгаар алсан үйлдлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

ы

Яллагдагч нар нь  Хэнтий аймгийн харъяат хүмүүс бөгөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд гэрээгээр байшин барихаар ажиллаж байсан ажээ.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
сараа:
өөрсдийг нь адилхан болго
2015-02-08
unshigch:
hvn bish araatan svg jum daa .eronhiilogch tsaaagvi bolgosni gai hvnivnergvi zer,eg araatanguud garch baina daa burhan min.taliigaachin ar gert emegnel ilerhiilie
2015-02-07
irgen:
yamar zerleg bolson ium be uudgyi novshnyyd olyylaa gants hynryy dairah gej.
2015-02-07