Мэндчилгээ
2012-12-31

Улиран өнгөрч буй оноо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн үдэж буй элэг нэгт эрхэм монголчууд, уншигч авхай та бүхэндээ айлчлан ирж буй 2013 оны мэндийг хүргэе! Шууд.мн сайт өнгөрч буй оны турш уншигч та бүхэнтэйгээ хамт байж,  мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж, улс эх оронд төдийгүй цэнхэр гаригт өрнөж буй үйл явдлын чимээг танд цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэхийн төлөө зогсолтгүй эргэх хүрд мэт ажилласаар ирлээ. Бид уншигч та бүхэнтэйгээ хамт аливаа алдаа оноо, амжилт бүтээлийг дэнслэн  цэгнэж, уудлан бичих гайхам сайхан үйлстээ үнэнчээр зүтгэж ирлээ. Бидний амжилт уншигч таны манай сайтад зочлон өнгөрүүлсэн цаг мөч бүрээр хөглөгдөж ирсэн. Шууд.мн сайттай 2012 оны турш хамтран ажилласан бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүст халуун дулаан талархал илэрхийлэхийн ялдамд аз жаргал сайн сайхан бүхний дээдийг шинэ оны цалин мөнгөн мэндтэй хамт хүргэе! Мөн мэргэжил нэгт сэтгүүлчид, мэдээллийн сайтууд, сонин сэтгүүл,телевиз, радиогийн ажилтнуудад шинэ оны мэндийг хүргэе! Шууд.мн - Таны мэдээллийн дэлгэц
Shuud.mn
Сонин хачин
Mongol hun bolj torsnooroo odor ireh tusam baharhah bolj bn ene ni minii Mongol oron hogjin tsetseglej bgaa bolhoor ter yum bailgui dee ireh jildee Mongolchuud mini iluu ih erch huchtei bgaarai Mongol uls maani mandan badrag
2012-01-01
Hi Happy New Year from Thailand
2011-12-31
hi bayarlalaa shuudiinhaan..tanai sait hamgiin shuurhai n shuu amjil t husiye
2011-12-31