2800 тонн хог цэвэрлэжээ
2015-02-09

Өнгөрсөн бямба гаригт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан юм.

Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Улаанбаатар нэгтгэл, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд оролцсон байна.

Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийж нийт 2 010 600 м2 талбайн 2802.3 тн хог хаягдлыг 687 удаагийн рейсээр ачиж тээвэрлэж хогийн төвлөрсөн цэгт хүргэжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин