“Тооцоогүй тоглоом” киноны зураг авалт дуусчээ
2015-02-10

"Хувьсал" продакшн "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Зүрхээр наадагч" зэрэг дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдэд амжилттай хүргэсэн билээ. Тэгвэл тэд энэ жил “Тооцоогүй тоглоом” уран сайхны киноны ажилдаа орсон байна. Киноны зураг авалт Төв аймагт хийгдсэн бөгөөд өчигдөр дууссан юм байна. Уг киноны зохиолчоор жүжигчин А.Ганчимэг ажилласан бол гол дүрд ньзагвар өмсөгч н.Мөнхдалай, залуу жүжигчин Г.Бямбасүрэн нар тоглосон байна. Уран бүтээлчид киногоо ирэх гуравдугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

Сонирхуулахад, тус продакшны жүжигчид өнгөрсөн амралтын өдөр Солонгосын “Arirang” телевизийн нэвтрүүлэгт оролцсон гэсэн шүү.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин