Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмлээ
2015-02-10


Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм.


Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын  500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 төгрөгөөр тогтоосон байна.  Тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн нэмэгдэл нь 2015 оны 3 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр нэмэгдэж олгогдох юм.



72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээ байгуулах эрх олголоо

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо. Газар эзэмшигчид 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихад зайлшгүй хэрэгцээтэй газар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нар даалгалаа.


“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулна. Цогцолборын барилгаас гадна сургалтад шаардагдах тавилга, тоног төхөөрөмж, хичээлийн сандал, ширээ, цэцэрлэгийн байрны тавилга, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, шаардлагатай газарт бие даасан эх үүсвэр болох гүний худаг, байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй халаалт, дулааны системийг суурилуулахаас гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны холболт зэргийг хамтад нь шийдэх юм.


Одоогийн байдлаар 10 байршилд газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээд байна. Барилгын ажлыг концесс эзэмшигч нь цогцолбор барих газрыг хүлээн авснаас хойш хоёр жилд хийж гүйцэтгэнэ.  



Өөрт ашигтай нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болгохоор хуулийн төсөлд тусгажээ


“Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 


1999 онд баталж, мөрдсөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцож, төлсөн шимтгэлийг нэмж, цалин хөлсний өсөлтийн хэмжээгээр хүү бодож, нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлж байна.  Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд нийт нэг сая гаруй иргэн нэрийн данс нээлгэж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болжээ. Энэ онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга гаруй даатгуулагч байгаа бөгөөд тэдний тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн сард авах тэтгэврийн хэмжээ нь дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурахаар байна.


Хуулийн төсөлд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар, эсхүл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу  аль өндөр хэмжээтэйг буюу өөрт ашигтай таатай нөхцлийг сонгох боломж олгох харилцааг зохицуулахаар тусгажээ.  


Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ



Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Хорь гаруй жил хэрэгжиж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь материаллаг шинжтэй хууль учраас хүүхэд хамгаалах, эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай гэж үзжээ. Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төсөл нь 5 бүлэг 41 зүйлтэй. Хуулиар хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулна.


Хүүхэд хамгааллын бие даасан шинэ хуулийн төсөл боловсруулсан, одоогийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхдийн эрхийг хангах талаар “гэр бүл төвтэй” хандлагыг баримталсан бөгөөд энэ хуулиар хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгажээ.



ТОВЧ МЭДЭЭ:


- Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгэм, аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, мэдээлэл сурталчилгаа хийх чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмадын байгууллага гүйцэтгэхийг зөвшөөрлөө. Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг дэмжин, гарын үсэг зурах эрхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд олголоо.


- Төрийн үйлчилгээг иргэдэд нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хүргэхэд төлөгдөж байгаа үйлчилгээний хөлсний нэг хувийн шимтгэлийг үйлчилгээний хөлснөөс суутган, төсөвт төвлөрүүлж буй орлогоос хасаж тооцохыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн системийн болон техникийн суурь нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаад даалгалаа.


- Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг татан авахаар тогтлоо.


- 2015 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталлаа.


- 2015 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дэд хязгаарыг баталлаа.


- Эрүүл мэнд, спортын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаарыг 71 байхаар тогтоов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин
зочин:
одоо 1сар 2 сар цалин өг цалин өг цалин өг мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө
2015-02-10
зочин:
цалингийн дундачийн 45% байснаа буураад 30% юм уу. тэгээд бас боломж ч гэх шиг том тэнэгтдэг бн шдээ
2015-02-10
иргэн:
таминь ээ наана чинь хэдэн ахмадууд чинь элгээрээ мөлхөхөд хүрээд байна. арай ядан нэг юм тэтгэврийн зээл авмаар болоход наад банкнй луйварчид чинь хүүнд нь хамаг мөнгий нь аваад явчих юм. хоёр сарын тэтгэврийн зээл авахад 64000-г суутгачих жишээтэй байна даа ноёд дарга нараа үүнийг анхаарч үзээрэй
2015-02-10
иргэн:
арайч дээ цалингийн дундажийн 30% гэдэг чинь дэндэж бна одоо авч байгаа тэтгэвэр нь хаанаач угуй байхад нөгөө луйварчид нь л хумсалж идсээр байгаад тэр биз эцэст нь нөгөөл хөгшчуул хохирол амсах нь бна шуу дээ
2015-02-10
иргэн:
арайч дээ цалингийн дундажийн 30% гэдэг чинь дэндэж бна одоо авч байгаа тэтгэвэр нь хаанаач угуй байхад нөгөө луйварчид нь л хумсалж идсээр байгаад тэр биз эцэст нь нөгөөл хөгшчуул хохирол амсах нь бна шуу дээ
2015-02-10
иргэн:
арайч дээ цалингийн дундажийн 30% гэдэг чинь дэндэж бна одоо авч байгаа тэтгэвэр нь хаанаач угуй байхад нөгөө луйварчид нь л хумсалж идсээр байгаад тэр биз эцэст нь нөгөөл хөгшчуул хохирол амсах нь бна шуу дээ
2015-02-10
иргэн:
арайч дээ цалингийн дундажийн 30% гэдэг чинь дэндэж бна одоо авч байгаа тэтгэвэр нь хаанаач угуй байхад нөгөө луйварчид нь л хумсалж идсээр байгаад тэр биз эцэст нь нөгөөл хөгшчуул хохирол амсах нь бна шуу дээ
2015-02-10
зочин:
ишш.3 сараас нэмэхдээ 1,2-р сарыхыг хамт олгохуу
2015-02-10
zochin:
уu ve. 5.200-11.000 аар л нэмэгдсэн байна нэг их мөнгө нэмж байгаа юм шиг юун ч сүртэй нэртэй юм дээ хөөрхий гэж. ард иргэдийг ч мөн ч их хуурах юм даа
2015-02-10
иргэн:
эрдэнэ сайд өндөр настан ахмадууд нөгөө 10% д багтахгүй юм уу
2015-02-10