Сонсогчид сайн үйлсийн аян өрнүүлжээ
2015-02-10

Хууль сахиулах их сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны “Аврагч” мэргэжлийн 161, 162 дугаар дамжааны сонсогчид "Сайн үйлсийн аян" өрнүүлжээ. Тэд БЗД-ийн найм, ес, 12, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын сахиулж буй замын цагдаагийн алба хаагч, нийтийн үйлчилгээний газрын 120 ажилчныг халуун чацарганаар дайлж, 30 хүнд ажлын бээлий бэлэглэжээ. Сонсогчид ийнхүү өвлийн хүйтэнд даарахыг үл ажран ажил үүргээ гүйцэтгэж буй ажилчин, алба хаагчдад урам хайрлаж, тэднийг талархалыг хүлээсэн байна.б

ы

Мөн аяны хүрээнд БЗД-ийн 12 дугаар хорооны “Есөн эрдэнэ” цэцэрлэгийн хүүхдүүдэд чацаргана, амттан бэлэглэсэн байна. Энэхүү аяныг ахлах багш, онцгой байдлын ахлах дэслэгч Ю.Ганзориг, багш, онцгой байдлын ахмад М.Цогтбаяр нар  удирдан ажиллажээ.

ы

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
uils ni buteg:
ene estoi shan medee bn .zarim ni tuulai alj zugaatcaad l tenegtej bhad nudee olson shan uils bn .ta narta amjilt huse
2015-02-10