Үр дүнтэй зохицуулалт
2015-02-11

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа амралтын өдрүүдэд нийслэлийн автозамын ачаалал ердийнхөөс 2-3 дахин өсдөг тооцоо байдаг. Тиймээс эдгээр өдрүүдэд автозамын ачааллыг бууруулж, иргэдийг цагийг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний түр зохицуулалтын арга хэмжээг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 дугаар захирамжийн дагуу Сар шинийн баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна.

ө

Тус захирамжийн биелэлтэнд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07-ны Бямба гараг, 02 дугаар сарын 01, 02 сарын 08-ны Ням гарагт хяналт тавьж ажиллалаа. Хяналтын явцад нийслэлийн иргэд нийслэлийн Засаг даргын захирамж, автозамын түр зохицуулалтын арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлж байгаа нь амралтын өдрүүд дэх замын хөдөлгөөний нөхцөл байдлаас харагдаж байсан гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас онцолж байна.

ө

Мөн  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын FACE BOOK хуудсанд тухайн өдрүүдэд иргэдээс 1500 гаруй хандалт ирсэн бөгөөд 90 гаруй хувь нь замын хөдөлгөөний ачаалал бага, түгжрэхгүйгээр ажлаа амжууллаа гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түр зохицуулалтыг зөрчсөн жолооч нарыг торгох арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд буюу 02 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд мөрдөгдөж дуусна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин