Таван компанид давуу эрх олгож хууль зөрчжээ
2015-02-11

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан байдаг.

Энэ үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг хийсэн байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын заалт нь иргэдэд өмчлүүлэхээр  шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн таван компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болжээ.

Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгасан буюу бусад компаниудаас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарласан байна. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан-ын луйварчид дандаа өөрсдийн гар хөл болсон хүмүүсийн компанийг сонгоо биз дээ. сонгон шалгаруулалт явуулахгүй шууд л хүчээр хууль зөрчсөн байна даа. ард түмнийг талцуулагч ан сөнөтүгэй.
2015-02-11
ман боль:
дуракууд юмаа кадасрт хийхэд хүртэл улс төржөөж хэн ч хийсэн яадийн бэ зураг гаргаж байгаа болохоос авч байгаа биш энэ балиар хардалтаа зогсоо одоо ард иргэд ман ыг үнэхээр жигшиж байна бид л биш бол юу г ч хийлгэхгүй хийхгүй гэхээ боль одоо
2015-02-11