М.Мөнхжаргал: Бөөрний чулуу өвчин дахих хандлагатай
2015-02-11


“Сонгдо” эмнэлгийн Бөөрний мэс заслын эрэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч М.Мөнхжаргалтай бөөрний чулуу өвчний талаар ярилцлаа.



-Бөөрний чулуу гэдэг өвчний талаарх ойлголтыг манай уншигчдад өгнө үү. Хүмүүс ойлгохдоо эмийг бүхлээр залгиснаас болоод ходоод болон бусад эрхтэнд чулуужилт үүсдэг гэдэг. Бөөрний чулуу ч мөн эм болоод хүнсний буруу хэрэглээнээс хамааралтай өвчин үү?


-Бөөрний чулуу гэдэг өвчинд  бөөр шээсний замд чулуу байрлах, чулуутай холбоотой даган гарч буй хүндрэлийг хамсруулан ойлгох учиртай. Бөөрний шингэн байрладаг хэсэг болон бөөрний хөндийд шээснээс  үүссэн чулуу байрлах нь бий.  Энэ өвчин архаг удаан явцтай, тухайн хүний  биеийн байдлаас болоод чулууны ургалтын хугацаа өөр өөр байх нь бий. Хүний идэж ууж, хэрэглэж буй бүтээгдэхүүн,  биед байгаа  биологийн идэвхт бодисууд, химийн микроэлементүүдийн бүтцээс хамаараад чулууны төрөл, бүтэц хүртэл өөр байдаг. Үүнээс шалтгаалаад гарах үр дагавар ч өөр байх жишээтэй. Бөөрний чулуу өвчний талаарх судалгаа шинжилгээ хангалттай хийгдсэн. Бөөрний чулуу өвчний ямар үед ямар менежмент шаардлагатай вэ гэдэг өнөөдөр чухал сэдэв болоод байна. Энэ өвчин ямар улиралд сэдэрдэг вэ, ямар ажил алба эрхэлдэг хэдий хэр насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэж байна вэ гэхчилэн мэдээллийг хүмүүст өгөх шаардлагатай байгаа юм.



-Бөөрний чулуу өвчний талаарх судалгаа бий гэлээ. Энэ өвчин нэмэгдэж байна уу, буурч байна уу?


-Эрүүл мэндийн судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 2013 онд Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүн амд 773 хүн өвдсөн гэсэн статистик гарчээ. 1990 онд 10 мянган хүн тутмын 221 нь энэ өвчнөөр өвдөж байсан бол 2008 онд 772, 2013 онд 773 хүн өвчилсөн байх жишээтэй. Өвчлөл жилээс жилд нэмэгдэж буй дүр зураг харагдаад байна.



-Бөөрний чулуу үүсэх шалтгаан юү байна вэ?


-Шалтгаан маш олон янз. Эхний шалтгаан бол тухайн хүний биед байгаа эрдэс бодис, химийн элементүүдийн цусанд байх ёстой хэвийн тоо хэмжээ их байх явдал юм. Бамбай булчирхай, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, элэгний өвчлөлийн улмаас ийм өөрчлөлт гарах нь бий. Дээрх элементүүд шээсээр дамжин гарахдаа бөөрөн дотор чулуу үүсгэдэг.


Хоёрдугаарт, усны хэрэглээ нөлөөлдөг. Хүний биеийн 70 хувь уснаас бүрддэг шүү дээ. Биед байх ёстой усны хэмжээ багасах нь чулуужилт үүсэхэд нөлөөлнө. Хөлс ихээр урсгадаг, чийгтэй орчинд  ажил хөдөлмөр эрхэлдэг болон удаан хугацаагаар ус хэрэглэхгүй байх, хэрэглэж байгаа усны чанар муу байх нь чулуу үүсэхэд нөлөөлж байна.


Мөн бөөр шээсний замын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Төрөлхийн гажиг бөөртэй, бөөр дутуу байх, бөөрнөөс шээс ялгаран гарахад  шээсний урсгалд саад болохуйц бүтэцтэй бол шээсний тогтонгишил үүсч түүнээс шалтгаалан бөөр чулуужих нь бий.


Амьдран сууж буй орчин, байгаль цаг уурын нөлөө ч бий. Хатуулаг ихтэй ус хэрэглэх, усны хүрэлцээ муу байх нь чулуу үүсэхэд нөлөөлнө. Хүмүүсийн хүнсний хэрэглээ бас нөлөөтэй.  Давсыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмдэг. Хүнсний химийн орц, найрлагатай ч холбоотой. Сүүлийн үед ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн дэх кальцийн хэмжээг ихэсгэсэн. Гэтэл  бөөр шээсний замаар кальци их хэмжээгээр ялгарч, бөөр чулуужиж байна. Ялангуяа бөөрний чулуу үүсэх  хандлагатай хүмүүс кальцийг  их тунгаар хэрэглэвэл бөөр нь амархан чулууждаг байх жишээтэй. Мөн хоол тэжээлд агуулагдаж буй бусад бодисын хэмжээнээс ч шалтгаална. Тэгэхээр хүн бүрт өвчин үүссэн шалтгаан харилцан адилгүй байдаг.



-Дээр дурдсанчлан эмийг бүхлээр залгих юм уу буруу хэрэглэх нь бөөр чулуужихад нөлөөлөх үү?


-Нөлөөлнө. Хаван хөөх үйлчилгээтэй эмийг удаан хугацаагаар уувал бөөр шээсний замыг гэмтээж, чулуу үүсгэдэг тал бий. Зарим эмүүд, жишээ нь C витамин гэх мэт хүнсний нэмэгдлүүд  чулуу үүсэх болон өсөх нөхцөлийг дэмждэг гэдэг нь тогтоогдсон.



-Бөөрний чулуу үүссэн  бол хүнд ямар зовиур илэрдэг вэ. Хүндрээгүй байхад нь мэдэх арга бий юү?


-Бөөрний чулуу эхэн үедээ анзаарагдахуйц зовиур шаналгаа  мэдэгддэггүй. Ажигласнаар урьдчилан сэргийлэх үзлэг болон хүчтэй өвдөлт өгсөн үед оношлогдож байна. Бөөрний чулуу бөөрнөөс хөдлөх, суваг руу гүйсэн үед маш хүчтэй өвдөлт өгдөг. Чулуу хаана хэрхэн байрлаж байгаагаас өвдөлтийн мэдрэмж, байрлал ч өөр өөр байдаг. Бөөр нь чулуужсаныг мэдэхгүй явж байгаа хүмүүст ар нуруугаар бага зэргийн өвднө. Нуруу дагаж  хөндүүрлэх, нуруу чилэх зэрэг зовиур илэрдэг. Үүнийг хүмүүс бөөр өвдлөө гэж андуурах нь бий. Харин бөөрний чулуу байрнаасаа хөдөлж,  суваг руу орсон бол маш хүчтэй өвддөг. Барагтай хүнийг дөрвөн хөллүүлэхүйц хүчтэй өвддөг. Ямар ч эм тарианд дарагдахгүй өвдөх нь бий. Энэ үед эмчид хандаад  буруу зөрүү оношлогдсон тохиолдол бий. Ялангуяа чулуу баруун бөөрөнд байрласан үед олгой, цөсний өвчинтэй андуурагддаг. Тиймээс бөөрний чулуу  өвчинд их анхааралтай хандах ёстой. Бөөрний чулууг үл тоож удаавал бөөрийг гэмтээж, бөөр ажиллагаагүй болох нь ч бий. Өвчтөн өөртөө анзааргатай байж, оношлогоо зөв тавигдах юм бол бөөрний чулууг авч, бөөрийг аврах бүрэн боломж бий.





-Бөөрөнд чулуу үүссэн  эсэхийг хэрхэн мэдэх вэ. Энгийн шинжилгээгээр энэ өвчин илрэх үү?


-Цус, шээсний шинжилгээ, ЭХО оношлогоо байхад л хангалттай. Хаана ч авч байгаа шинжилгээ шүү дээ. Сумын эмнэлэгт хүртэл эдгээр оношлогоог хийж байгаа.



-Бөөрний чулуу өвчнөөр хүүхэд өвддөг үү. Хэдэн насныхан голчлон өвддөг вэ?


-Бөөрний чулуу хүүхдэд ч үүсч болно. Гэхдээ бид хүүхдэд бол зөвлөгөө өгөхөөс биш эмчилгээ хийх боломжгүй. Яагаад гэвэл манай эмнэлгийн бүхий л багаж, тоног төхөөрөмж, дурангийн хэрэгсэл насанд хүрэгчдэд зориулсан байдаг. Өвчтөнүүдийг анзаарахад  хүйсийн хувьд эрчүүд давамгайлдаг.  Ачааны хүндийг үүрч явдаг эрчүүд маань, тэр дундаа хөдөлмөрийн бүтээмж өндөртэй  30-40 насны эрчүүд бөөрний чулуу өвчнөөр их өвдөж байна.


Энэ өвчин сэдрэх улирал бас бий. Хаврын эхэн үе, намрын адгаар бөөрний чулуу өвчин хөдөлдөг. Жил жилийн 10-12 сар, 3-4 саруудад өвчлөл их байдаг. Бөөрний чулууг авахуулсан ч таван жилийн дотор дахин үүсэх магадлалтай. Яагаад гэвэл идэж уудаг хүнс, хэрэглээндээ өөрчлөлт хийгээгүй тохиолдолд дахин давтах  нь бий. Дэлхий даяар энэ өвчин дахидаг гэдгийг анхааруулсаар байгаа.  



-Энэ  өвчин удамшдаг уу?


-Шууд удамшина гэж хэлэхгүй. Гэхдээ удамших хандлагатай.



-Танд үзүүлж буй хүмүүсийн хэдэн хувь нь бөөрний чулууг хагалгаагаар авахуулж байгаа вэ?


-Түүнийг нягталж гаргаагүй юм байна. Өнгөрсөн оны хувьд дурангийн буюу лазерын хагалгаагаар 65-70 хүн бөөрний чулуугаа авахуулсан. Хүний биед зүслэг хийхгүйгээр дурангаар дотор талаас нь чулууг авч байгаа энэ арга бол хамгийн орчин үеийнх юм. 2013 оны арванхоёрдугаар сард анхны лазер дуранг ашиглаж эхэлсэн. Хагалгаанд ороогүй, хагалгаа хийлгэх шаардлагатай хүмүүс бол цөөнгүй бий.



-Танай эмнэлэгт бөөрний чулууны дурангийн хагалгаанд ороход хэдий хэрийн төлбөртэй вэ. Гадаадын улс орнуудыг зорьсноос хямд тусна биз дээ?


-Мэдээж. XXI зуун гараад арван тавдугаар он эхэлчихлээ шүү дээ. Дэлхий нийтийн хэмжээнд анагаах ухааны хөгжил улам л нарийсаж, хүнийг бага зүсч, бага өвтгөхөд чиглэж байна. Монголчуудын маань хувьд  гадаадын улс орнуудад очиж хийлгэдэг эмчилгээг эх орондоо хямд өртгөөр хийлгэх боломж бүрдсээр байна. Үүний нэг нь бөөрний чулууны дурангийн хагалгаа юм. Энэ хагалгааг гадаадад хийлгэвэл хамгийн багадаа 7000 ам.доллар байдаг. Харин манай эмнэлэгт хамгийн үнэтэй дурангийн хагалгаа гурван сая төгрөгт багтана. Гадаадад очиход эмчилгээний зардлаас гадна виз, замын зардал, байрлах байр орон гээд асуудал их шүү дээ.



-Дэлхий нийтэд хэр түгээмэл өвчин бэ. Монгол хүмүүсийн өвчлөлийг бусад улс орнуудынхтай харьцуулбал ямар байдаг бол?


-Бөөрний чулуу өвчнийг дэлхий нийт маш сайн судалсан байдаг. Ялангуяа хүн ам олонтой улс орнуудад судалгаа их хийгдсэн. Судалгаагаар  Европын орнууд, АНУ-дбөөрний чулуу өвчин өндөр үзүүлэлттэй гарсан байдаг. Азийн орнуудад бөөрний чулууны өвчлөл харьцангуй бага. Тэгэхээр Монгол маань ч бага талдаа орно. Гэвч сүүлийн жилүүдэд усны хэрэглээ, хүнсний аюулгүй байдал, амьдралын хэв маяг /хөдөлгөөний дутагдал/-аас шалтгаалаад өвчлөл нэмэгдэх хандлагатай  байна.



Ярилцсан Д.Цээпил


Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-17
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-21
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-21