Хуулийн зарим заалтыг хүчингүй болгов
2015-02-11

Үндсэн хуулийн цэц өнөөдөр  Их суудлын хуралдаан хийж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай  маргааныг  дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв.

f

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж  заасан бөгөөд энэ хэсгийн “... мэргэжлээрээ ажилласан ...” гэх ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтоор явцууруулан хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан зарим иргэний шүүгчээр томилогдон ажиллах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн шударга ёс, тэгш байдлын зарчим, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний эрхийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүчингүй болгов.

f

Мөн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 72 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгов гэж  Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
mongol:
negniih n huuhed hamaatan n shuugch boloh gesiin blgui dee
2015-02-12
888888:
үндсэн хуулийн цэц үнэхээрийн үндсэн хуулийг чанд мөрдсөн, сахин хамгаалсан байгууллага мөн болохыг харууллаа. шударга шүүхийн хяналтын систем монгол улсад байгаад бид баяртай байна. шударга байна, үнэхээр ...
2015-02-11