Нууцаар покер тоглуулж байсныг илрүүллээ
2011-01-28

Цаг хэтрүүлэн ажилласан баарны эзэн хууль зөрчин покер тоглуулж байсныг илрүүлжээ. энэ сарын 27-ны 02:00 цагт  Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 79-р байрны 1-р орцонд оршдог “Vogie” баарыг цаг хэтрүүлэн ажилласныг таслан зогсоохоор цагдаагийн алба хаагчид очсон байна. Уг баарыг тус дүүргийн 15 дугаар хороны иргэн 23 настай эрэгтэй Ц гэгч ажиллуулдаг аж.  Гэтэл тус баарны эзэн Ц нь  3 хүний хамт мөрийтэй покер тоглуулж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Бат

Shuud.mn
Сонин хачин