Зорчигчдын ар гэрт нөхөн олговор олгоно
2015-02-12

Тайванийн “Trans Asia” компанийн “ATR-72” онгоц гүүр мөргөж, Кийлөнг мөрөнд осолдсон юм. Амиа алдсан хүмүүсийн тоо 42-д хүрч, нэг зорчигч сураггүй хэвээр байна.  “Trans Asia” компанийн удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж, ослоор амиа алдсан зорчигчдийн гэр бүлд нөхөн олговор олгохоор болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.   s s   Амиа алдсан зорчигчийн гэр бүлд тус бүрт нь 470 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Нөхөн олговрыг маргаашнаас эхэлж данс руу нь шилжүүлэх гэнэ. Харин эмнэлэгт хүргэгдсэн зорчигчдод эмчилгээний төлбөрийг нь олгохоор болсон байна. Ослоос 15 хүн амьд гарсан юм. “Тэдний хоёр нь өнөөдрийг хүртэл ухаангүй байгаа” гэж Тээврийн яамнаас мэдээлжээ. “ATR-72” онгоц нислэг үйлдэж байхад хөдөлгүүрийн хэсэг гэнэт ажиллагаагүй болж осолдсон хэмээн мөрдөгчид мэдэгдээд буй.     s

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин