Автобус өглөөний 6:30 цагаас явж эхэлнэ
2015-02-12

Их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07. 40 цаг болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

ө

Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:

Маршрут

Өөрчлөгдсөнэхавалтынцаг

1

М:3 "ТЭЦ 3  - Алтайхотхон - СБД-ийн 20-р хороо"

6:35

2

М:11 "Нисэх - Чингисхаан ОУ нисэхбуудал - Ардкинотеатр"

6:40

3

М:22 "Нисэх - Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр"

6:40

4

M:25б "Баянхошуу–Алтай хотхон - ТЭЦ 3"

6:40

5

М:14 "Улиастай - МИУС - Ардкинотеатр"

6:35

6

М:14б "Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - ТЭЦ3"

6:40

7

М:20 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал"

6:35

8

М:26  "Улаан чулуут- Их наран - МУБИС"

6:35

9

М:17а "Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр"

6:35

10

M:17Б "Tахилт - 40 мянгат - Tэнгискинотеатр"

6:35

11

М:12 "Ганхийц -ХМК - Зайсан"

6:35

12

М:57 "Гачуурт-Үндэснийцэцэрлэгтхүрээлэн-Зайсан"

6:30

13

М:55 "Зайсан-Баянмонголхороолол-Хархоринзах"

6:55

14

М:54 "Нарангийнгол - ТЭЦ3- Дүнжингаравхудалдаанытөв"

6:35

Shuud.mn
Сонин хачин
зочин:
баруун салаа, зүүн салааны хүмүүс 6,30 автобусанд суусан ч амжиж ирж чаддагүй, одоо бүүр 7,30-д яаж сргуульдаа амжих юм бе. зарим автобуснууд нь цагаа барьж явахгүй явж байгаа нэг нь бөөн уур. цагаа зөв бариаад ар араасаа явах юм бол хэл ам гармааргүй байна. 60-70-аад онуудад автобус өглөө 5,00 цагаас яваад орой 11,00 цаг хүртэл жинхэн хүний төлөө гэж явдаг байсан юм даа. одоо 6,30 суугаад 7,30-д ажилдаа амжиж очно гэхэд эргэлзээтэй л байна шүү. нийслэлийн засаг даргаа.
2015-02-13
davartsan:
busad chiglel ni yhiin busad hol gazraas yvdag ni hotsroh ystoimuuuuuuu
2015-02-13
baagii:
эх авалт гэж хачин үг байна даа. үйлчилж эхлэх цаг гэж болдоггүй юм уу. хэлээ хамгаална гэчихээд ....
2015-02-12
туяа:
улаанбаатар өртөөний төмөр замын вокзалаас хотын төв зам буюу теролобусыг амгалан өртөө хүртэл явдаг цагийг өглөөний 6 цаг 30 минутаас явуулж баймаар байна энэ эцсийн буудлаас терлобус хүлээсэн хүмүүс ажил болон сургуулиасаа байнаг хоцордог вокзал дээр терлобус нь өглөөний 7-цаг 20 ммнутанд эхний ээлжин ирдэг маш орой ирдэг иймд өглөөний 6-цаг 30+минутанд вокзалын эцсийн буудлаас терлобус хөдлөж байх зохицуулалт хийж өгөөч?????????? өглөөний ирэх цаг 7-цаг 20-минутанд ирдэг цаг нь дэндүү оройтоод байгааг анхаарна уу ???????
2015-02-12