Гэр хороолол руу захиалгаар үйлчилнэ
2015-02-12

Нийтийн тээвэр сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3 буюу 2015 оны II сарын 19, 20, 21-ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл үйлчилэх аж. Харин шинийн 4 буюу  II  сарын 22-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарах юм байна.

ө

Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах17чиглэлд 96 бага багтаамжийн микроавтобус бүгд 757 тээврийн хэрэгсэл  ажиллана. Мөн 18 аж ахуйн нэгжийн 667 такси  ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

ыб

Хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусны  захиалгат үйлчилгээг энэ сарын 19-21-нийг дуустал явуулна.  326352, 321490 утсаар бага багтаамжийн микроавтобус захиалж болох аж.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин