Хувийн хэвшилд баталгаа гаргах нь зөв үү
2015-02-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив.  Өрийн удирдлагын хуулийн талаар гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.



УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өрийн асуудлаар нийгмийг янз бүрийн айдаст оруулдаг. Энэ асуудлаа цэгцэлмээр байна. УИХ ажлын хэсэг байгуулан сайн ажиллуулах хэрэгтэй. Монгол банк төлж чадахгүй бол төр л төлнө. Зээлийн эрсдлийн санг тусгайлан бүрдүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшилд баталгаа гаргахыг эрсдэлтэй гэж үздэг. Тийм учраас үе үеийн Засгийн газар үүнийг хориглож байсан. Харин хямралын жилүүдэд үүнийг сэргээсэн юм.





ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах ёстой. Монгол Улс хөгжлийн онцлогоос болоод зөвхөн хөнгөлттэй зээл, тусламж авдаг орон байсан. 2011 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын хуулийн дараагаар дэлхий нийтийн хувьд бид доогуур дундаж хөгжилтэй орон болоод олон улсын зээл авах эрх нь нээгдсэн. Гэхдээ эрх нь нээгдсэн ч гэсэн ямар баталгаа гаргах, хэрхэн олгох гээд  эрхзүйн орчноо бүрдүүлээгүй. Тиймээс энэ хуулийн төслөө яаралтай баталснаар эрсдэл байхгүй болно.



УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ хуулийн төслийг батлан гаргахыг дэмжиж байгаа. Улсын болон Засгийн газрын өр гэж юу вэ гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын тавьж байгаа зээл дээр хяналтын зохицуулалт байх ёстой. Дүрмийн сангаар зохицуулаад явна гэдэг бол эрсдэлтэй. Төрийн өмчит компаниудын авсан зээл 1,8 их наяд хүрсэн байна лээ. Энэ нь үнэхээр үр өгөөжтэй зээл үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийн төсөлд  гаргах баталгааг  нь олон улсын жишгээр л явуулах хэрэгтэй. Ямар тохиолдолд Монгол банк гадаадад өр үүсгэх ёстой вэ гэдэг зохицуулалтыг тусгах хэрэгтэй байна.



Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
huumuus:
yumnii uniig duraaraa nemne
2015-02-13
луйварчил:
жирийн ард иргэддээ барьцаагуй зээл олгодоггуй биз дээ
2015-02-12
луйварчил:
жирийн ард иргэддээ барьцаагуй зээл олгодоггуй биз дээ
2015-02-12
луйварчил:
жирийн ард иргэддээ барьцаагуй зээл олгодоггуй биз дээ
2015-02-12
луйварчил:
жирийн ард иргэддээ барьцаагуй зээл олгодоггуй биз дээ
2015-02-12
иргэн:
нөгөө хайгуулын лицензээ барьцаалаад төр нь батлан даагаад гадаад дотоодоос баахан зээл авах юм биз дээ зарим нь баахан зээл аваад ор сураггүй алга болно биз
2015-02-12