Цагаан сараар захиалгын микро автобус үйлчилнэ
2015-02-12

Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3 буюу энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цаг хүртэл үйлчилэх аж.

Мөн шинийн 4 буюу энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарах юм байна.

Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах17чиглэлд 96 бага багтаамжийн микроавтобус бүгд 757 тээврийн хэрэгсэл  ажиллана.

Хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусны  захиалгат үйлчилгээг энэ сарын 19-21-нийг дуустал явуулахаар болжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин