Баянзүрхчүүд тэргүүллээ
2012-01-02

Нийслэлийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан Амар тайван амьдралын төлөө-2011” уралдааны болзолын дагуу дүүргийнхээ нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  оновчтой  зохион байгуулж, харъяа байгууллага, хэлтэс албад хороо аж ахуйн нэгж иргэн төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн иргэдийн амар тайван амьдралын төлөө оюун ухаанаа дайчлан удирдлага, зохион байгуулалтын өндөр түвшинд шинэлэг арга барилаар ажилласныг үнэлж БЗД-ийн ГХУСАЗЗ-ийн хамт олонд Амар тайван амьдралын төлөө болзолт уралдааны хүрээнд  1 байр эзэллээ. Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс урьд өмнө зарлаж байсан тус уралдаанд БЗД 2 удаа 2-р байрын шагналыг авч байсан бол энэ удаад тэргүүн байрыг эзэлсэн амжилтыг үзүүлж чадлаа.  Мөн БЗД-ийн цагдаагийн хэлтэс болзолт уралдааны хүрээнд хийж бүтээсэн ажил үйлсээрээ 2-р байранд орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Ийнхүү БЗД-ийн ГХУСАЗЗ энэ жилийнхээ ажлыг амжилттай дүгнүүллээ.
Shuud.mn
Сонин хачин
buun lobbi hiijl avsan shte huurhii
2012-01-02
Хогоо ач
2012-01-02