Газар шорооныхоо төлөө амиа өгнө гэж гэрээсэлсэн
2015-02-12

Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ. Тэд энэ сарын 9-ний өдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд бөөгийн зан үйлээр эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Уг арга хэмжээний дараа “Босоо хөх Монгол” ТББ-ынхан Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө суулт зарлаж, эхэлсэн бөгөөд өчигдрөөс өлсгөлөн зарлаад байгаа юм.

s

Тэд нэгдүгээр сарын 26-нд Ноён уулаа аварья, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн аж. Гэвч шаардлагын хариу ирээгүй тул энэ сарын 9-нд суулт зарлаж, 10-ны өдөр дахин Ерөнхийлөгчид  хүсэлт, Ерөнхий сайд болон УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн гэнэ. Тэд өнөөдөр дахин Монгол Улсын ерөнхийлөгчид уулзах хүсэлтээ хүргүүлсэн юм. Ард түмний төлөөлөл нь эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан өвлийн хүйтэнд суулт хийж, улмаар өлсгөлөн зарлаад байхад хэн ч тоохгүй байна. Шаардлага, хүсэлтийг хүлээн авч хариу ирүүлэхгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэдгээ тэд мэдэгдлээ.

s

Энэ талаар “Босоо хөх Монгол” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраатай ярилцсанаа хүргэж байна.

s

-Ноён уулаа хамгаалж, өлсгөлөн зарлачихлаа. Та бүхний энэ эсэргүүцлийг хүлээн авч хууль тогтоогчид ирж уулзав уу?

-Бид энд суулт зарлаад хоёр хоног боллоо. Төрийн гурван өндөрлөгт хандаад албан бичиг илгээсэн. Хариу хүлээгээд ирэхгүй болохоор нь өлсгөлөнд шилжлээ. Ёроолгүй нүх рүү юм шидсэн юм шиг л байна. Бичиг хүргүүлэхээр  эргээд хариу ирэхгүй байгаа  нь биднийг ийм үйлдэл руу оруулж байна. Одоогийн байдлаар “Босоо хөх монгол “ТББ есөн хүн өлсөж байна. Дундуур нь янз бүрийн хүмүүс хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд 20-30 иргэний хөдөлгөөн байна гэсэн нэрээр буруу мэдээлэл хүргээд байх юм. Үнэхээр байгаа бол бусад хөдөлгөөнийхөн хаана байна аа.

as

Өчигдөр оройн 21 цагийн үед бидний ар талын албанд явж байсан машиныг маань шатаачихлаа. Хэн тэгсэнийг мэдэхгүй байна. Энэ үйлдлээрээ бидний зориг зүрхийг мохоож, тэмүүллийг болиулна гэж бодох хэрэггүй. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Суулт зарласан өдрөөс биднийг дэмждэг хүмүүс ирж, гарын үсгээ зурж байгаа ч өнөөдөр арай бага байна. Магадгүй энэ үйлдлээрээ энд ирж дэмжих иргэдийн зоригийг нь мохоосон байж магадгүй.

s

-Өлсгөлөн зарлаад байхад эрх багригчдаас тоохгүй байна. Үр дүнгүй тэмцэл болох вий?

-Өлсгөлөн бол тэмцлийн хурц хэлбэр. Хэрвээ энэ хэлбэрийг минь хүндэтгээд ямар нэгэн хариу ирэхгүй бол хуурай өлсгөлөн рүү шилжинэ. Учир нь энд гэрээслэлээ үлдээсэн,  эх орныхоо төлөө амиа өгвөл ч өгнө гэдэг шийдвэр гаргасан хүмүүс байгаа. Яагаад гэвэл бид Монгол Улсын  ард иргэдийнхээ төлөө, уул ус, газар орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө хамтдаа 10 гаруй  жил тэмцэж зангидсан гар мэт, хатуужсан төмөр мэт болсон. Бид нарыг хүмүүс мэднэ дээ. Тэгэхээр бид зөвхөн гадныханыг дарамтлаад байдаг хүмүүс биш. Бид эх орноо хамгаалахын төлөө ч тэмцдэг. Өнөөдөр бид хуулийн дагуу тэмцээд өлсөж байна. Хуулийн дагуу тэмцэж болдог юм уу, үгүй юм уу харъя. Ямар нэгэн албан бичиг өгөхөөр таг чиг болчихдог, мэдсэн ч мэдээгүй мэт байдаг төртэй гэдгээ л мэдэрч байна.

a

Бид эх оронгүй бол хаана амьдрах юм. Харийн колони болчих юм бол хэр аз жаргалыг эдлэх юм. Хойч үе миаань бидэнд яаж хандах вэ. Ухаантай байх ёстой. Одоо бидний тэмцээд байгаагийн гол зорилго нь эх орныхоо төлөө. Хэдийгээр Ноён уул гэж яриад байгаа боловч гол асуудал нь урт нэртэй хуулинд өөрчлөлт орулахгүй байх. Урт нэртэй хууль бол ард түмнйи дундаас гарсан цорын ганц хууль гэж болно. Энэ хууль байгаа учраас дур дураараа эх орныг минь онгичихгүй байна. Энэ хууль олон олон уул ус, ой моддыг хамгаалж байгаа. Энэ хуулинд ойн сан, усны эх цөм багтана. Ноён уулын хувьд урт нэртэй хуулийн бусэд багтаж, ойн санд хамаардаг. Үнэхээр сайхан уул. Гэтэл энэ урт нэртэйхуулийн бүсээс гаргаад стратегийн орд болгох гээд байна. Одоо урт нэртэй хуулийн өөрчлөлтийг  хүлээгээд ухах гээд бэлдэж  хэдэн зуун  уул уурхайн компаниуд байгаа. Энэ хуулийн өөрчлөлт хийгдэх  л юм бол Ноён уулыг эзэмших лицензтэй нөхдүүд дайраад орно.

a

Тэр хүмүүсийн дийлэнх нь гадныхан.  Тухайлбал, Гацуурт төслийг хэрэгжүүлэх гээд байгаа Канадын компани. Энэ компани урд нь Бороо гоулдад яаж хандлаа. Жаахан зарга хийж байж хэдэн төгрөг буцааж өгсөн. Тэгтэл өнөөдөр энэ компанид дахиад л өгөх гэж байна. Тэгэхдээ бүүр 80 хувийг нь ав гэж байна. Гадаадын компанид зориулаад хуулиа засаж өөрчлөнө гэдэг  чинь болохгүй биз дээ. Энэ бүхнийг бид эсэргүүцэхгүй яваад байвал ухамсар доройтсоны шинж. Бид эсэргүүцэх эрхтэй. Болохгүй байгаа бүхнийг эсэргүүцнэ. Энэ тэмцэл ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэмцсээр байна.  Ирж тэмцээсэй гэж уриалмаар байна. Ард түмэн урт нэртэй хуулийн ач холбогдолыг ойлгож дэмжиж ирээсэй гэж хүсч байна. Дэмжиж гарын үсэг зурж байгаа хүн 10 мянга гаруй болж иргэд ирээд хандив өргөж байна.

sa

Миний хувьд өлсгөлөнд оролцоогүй. Эднийхээ арын албыг дааж, хамгаалж байгаа. Бас нэг юм хэлэхэд хүний зовлон дээр дөрөөлсөн хүмүүс байх юм. Янз бүрийн хүмүүс бидний өмнөөс ярилцлага өгөөд тэмцлийн маань утга учрыг гуйвуулаад байх юм. Ноён уул, урт нэртэй хуулийн өөрчлөлт гэсэн хоёр л зарчимыг барьж тэмцэж байхад УИХ, ЗГ-ыг тараах гэж байна гээд яриад банйа. Бид  тийм тэмцлийг одоо хийх гээгүй.

a

 

-Өчигдөр шатсан машиныг та нар олны анхаарал татах гэж хийсэн. Юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэж зарим хүн хардах юм?

-Бид нар үнэхээр машин тэрэгээ шатаахаар хэмжээний баян болчихсон хүмүүс биш ээ. Өнөөдөр бид ар гэр, амьдралаа орхиод энд явж байна. Манай хүмүүсийн дунд жирэмсэн  эхнэр нь төрөх гээд явж байхад энд өлсөөд л хэвтэж байгаа хүн ч бий. Бид олон  юм золиосолж байгаа. Бид хөдөө гада явахад машин тэрэг үргэлж дутагддаг. Ийм юм сонсохоор ёстой уур хүрч байна. Энэ бол хүнийг сүүдэр дагадаг шиг ямар ч юм хийсэн дандаа л нөгөө л хар талыг түрүүлж боддог ойлголт байна.

a

 

-Магадгүй хаммер машинаар хот хөдөөгүй явдаг болохоор ингэж харддаг юм болов уу?

-Энэ хаммер машины түүхийг яриад өгье. Тэр цагаан хаммер манай “Босоо хөх Монгол” ТББ-ийн  тэргүүн П.Шинжээравдангийн зээл авч авсан машин. Наад талд нь "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл" ТББ-ийн тэргүүн Х.Бээжингийн хувийн машин. Энэ машин томчуудийн гадуур унаж явдаг томчуудын машинаас бага үнэтэй. Энэнд айхтар эмзэглээд хардаад байх зүйл биш. Харин хоёр старекс машинтай байсан. Нэг нь жагсаалаас гарчихлаа.

й

-Санхүүжилтээ хаанаас олдог юм бэ? 

-Санхүүжилтийг хаанаас олдог юм бэ гэлээ. Өлсгөлөн зарлахад санхүүжээд байх юм байхгүй. Гэрээсээ эсгий туурга авчраад, дээлээ өмсөж, мешокоо нөмрөөд л болно шүү дээ.  Дээр нь ард түмэн бидэнд аарц авчирч байна. Аарц авахад их мөнгө хэрэггүй. Сэтгэл зүрхээ эх орныхоо төлөө зориулж бид энэ олон жил өөрсдөөсөө мөнгөө  гаргаад л явж байгаа. Тэгтэл хаанаас ч юм биднийг хөдөө гадаа яваад уурхай дээрэмдсэн юм шиг л хардаад яриад байдаг. Бид хөдлөө явахдаа тал талаасаа цуглараад л дэм дэмэндээ дээс эрчиндээ гээд 50, 100 мянга гэхгүй өөрт байгаагаа нийлүүлж, шатахуун, элдэв зардлаа өөрсдөө шийдээд эх орныхоо хаана ч яваад очдог. Заримдаа орон нутгийн иргэд хоол унд ч үгүй, өлсөж даарч явсан үе олон бий. Биднийг, энэ бүх ажлыг минь дотор нь орж байж л  мэднэ. Биднийг элдвээр хардах хэрэггүй ээ.

й

Энэ нь нөгөө талаар монгол хүний өөрсдөө тэмцэхгүй, хийхгүй мөртлөө нийгэмд хардлага төрүүлсэн  худлаа цуу яриа тарааж байдаг муухай зангийн илрэл. Тийм хүмүүс өөрсдийгөө хэн гэдгээ л харуулж байгаа юм. Яагаад Монгол Улсад тэмцэгчид байж болохгүй гэж. Маш их зориг зүрхтэй,  тэвчээртэй, эх орондоо хайртай хүмүүсээр л манай эгнээ өргөжиж байдаг. Ийм залуучууд зөндөө л байгаа. Тэднийг зоригтойгоор ирж, бидэнтэй нэгдээсэй л гэж хүсэж байна.

  й й П.Наран
Shuud.mn
Сонин хачин
demjigch:
eh ornoo ur hoichdoo ali boloh odoo baigaa chigeer n owluulj uldeehiin toloo ami biyee hairlahgui temtsej bga onoo tsagiin baatruuddaa gyalailaa. owog deedsiin buyn zaya tusjij ono monh tenger iweeh boltugai . hurai hurai hurai
2015-02-22
halh:
demjij bna zarim koment bichsen bayrtsogtin uruusun duguinuud hudlaa medemhii garuudiig buu too
2015-02-16
ulamaa:
odoo temtsehgui bol hezee temtseh we ard tumeen
2015-02-16
end tendgvi tenj ywdag :
end tendgvil tenj ywdag garuud daaa yum zawtai yum xiix ajil alga uu ingeed xewteed baiwal bi law turj vxenee tegsenees ajilaa xiij bsan deer baimaar yum mungu ugdug xvn bga bolood ingeed xewtej bga bailgvi deee
2015-02-16
зочин:
ноён уулаа ух цгаая ард түмээн
2015-02-16
зочин:
ноён уулаа ух цгаая ард түмээн
2015-02-16
зочин:
ноён уулаа ух цгаая ард түмээн
2015-02-16
зочин:
ноён уулаа ухцгаая ард түмээн
2015-02-16
дулам:
утаатай тэмцэх, хотын дотрохи эмх замбараагуй баригдсан барилгыг нураах хотын захиргааг хотоос гаргах,зайсан толгойг эмх цэгцтэй болгох ажилын толоо тэмцэх суулт хиих хумуус байвал дэмжиж байна
2015-02-16
батэрдэнэ:
энержи ресурсийнхан 2 тербум доллорыг урэн таран хийжээ гэсэн аудитийн дугнэлт гарч энэ их доллорыг тэд эхнэр хуухэдтэйгээ сингапур т баяр болгоноор амарч тансаглан том том жип машин авч унан бас хээл хахуульд ихэнхииг нь зарцуулсан энэ их доллорыг ард тумний нуурсийг барьцаалан авсан байна
2015-02-16
дорж:
богд уул зайсан толгой орчим дайн болсон мэт болж арьс ширний уйлдвэрээ одоо хуртэл ажиллулж туул голыг бохирдуулж ткнул ийг эргийн элс хайраганы карерууд улам олширсоор байгаатай тэмцэл хийх зоригтой хун байвал дэмжиж байна
2015-02-16
elbegdorj:
ta nar yagaad ch nemergui bid bugdiig ni huvaaj ideed gadag* garaad yavchihna za uher mongolchuudaa
2015-02-15
mongol:
eh oron gazar shorooniihoo tuluu temtsej bga ta nart anjilt husie.bayarlalaa.tsahigiin huu sangajawiin huu chimediin hu u zandaahuugiin huu geh met hujaanuudiig gazriin hursnuus archih heregtei.
2015-02-15
zochin:
эх орны хоо төлөө тэмцэж байгаа хүмүүсдээ баярлалаа
2015-02-14
gazar nutgaa avraarai:
ochij demjij chadahguigees hoish. ta nart amjilt husiedee. eh oron gazar shoroonii tuluuh temtsel chini zuv shuu
2015-02-14
zochin:
manai zasag tur yamar mgl uls, ard tumniihee tuluu ajillasan bish. argaa barahdaa ard irged maany iim bdald hurch bh be dee. mglnhoo gazar shoroonii tuluu uursdiiguu zolioslon yawj bgaa edgeer zaluuchuudaa demjih bna!! mgln tur ard tumnii tuluu ajillasan bol iim bdald hureh u?? 100 jil naslah nasgui bj 1000 jiliin hurungu huraasan, uuriin bor hodoodiig terguundee tawysan teneguudeer duursen bna. mglchuudn erkh ashigiin tuluu yawsan bol 25 jiliin dotor mgl sergedegguimaa ghed, arai baimaar. undsnii uildwer, ajliin bair bii blgoh tal deer ajillasan bol mglchuud maany yaduurliin tuild hureh uu? ekh oron gazar shoroo, mglchuudaa ulandaa gishigsen, gemtenguudeer duurchee.
2015-02-14
naiz:
bugdeeree temtsie temtsie ene uls turiin heden malnuud odoo bolie mongol hun bur temtseh heregtei. hamtdaa.......
2015-02-13
монгол:
мундаг унэтэй машин унадаг юум бн. цалингаараа лав авахгуй...
2015-02-13
zochin:
20 жилийн емне гацууртад уурхай ажиллаад олборлоод будаа болгосон талбай шуу дээ. нехед хааяа шоудахаа болимоор юум даа
2015-02-13
дорж:
ардчилал гээд ярих дуртай үлгэр жишээ ерөнхийлөгч энэ асуудлыг яаралтай шийдэж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас гадна, энэ хүмүүсийн зорилгоо болгоод байгаа газар шороог нь төрөөс хамгаалах хэмжээнд нөлөөлөх хэрэгтэй. эсвэл баярцогт нартай халаас нэг болчихоод амаа үдүүлж, бодлоо илэрхийлж чадахгүй баөйгаа бололтой.
2015-02-13
turiin tu*ed oilgoh heregtei:
hamgiin gol n gadnii hurungu oruulalriig bid demjihgui baigaa bish harin iheer demjij baigaa. tegeed tabantolgoi, oyutolgoi geed asar ih ashig ugnu gesen abarga tom uul uurhainuud ajillaj baihad zaabal ch ugui noyon uuliin beliig uhah ymar hereg baina. ene chini zub hurungu oruulalt bish shuu dee. al*a uuh undgui, mal belchih talbaigui, urgatsaa abah bolomjgui bolno sh dee. tegeed ch deed uls turiinhun hagartlaa bayjsan baihad yaduu ardiin bugj eemgiig tailj abah n uneheer utgagui. deer suudald suusan humuus uursduu ulger ji*e uzuuldeg bol ene ih hel am zurchil garah n baga shuu dee. uneheer ergen toirnoo harla daa. ard tumen n hagartlaa bayjsan turuus tursun baichuud, udriinhuu hooliig n daah argagui bolson yaduuchuud, dund dabhargiighan baina shuu dee. unen gedgiig deed humuusees olj hartahgui baigaa bolhoor ,
2015-02-13
bi mongol:
eh orniihoo tuluu sana‘a n zuw gehdee iim humuus uhsenees harinch eruul baij uue utgaar temtseh hergtei
2015-02-13
gaihal:
uu za chingis haanii ued gazriin bayalagaa uhsan, gadniihand ugdug bsan nuhud bgad ih haan gazriin doorhi bayalagaa gadniihand ugvul uchiggui tsaazal gej zarliglaad. kkk ene heden teneguud boliosoi.
2015-02-13
итгэлийн дуун:
та нарын өгсөн шаардлагыг ойлгохгүй байж мэдэх юм. бүр уншиж чаддаг дарга байдаггүй байж ч болохоор. өөрийхөө баталсан хуулийг мэдэхгүй будилж байдаг шүү. * тахианы төрөлтэй нилээд ойрхон бирдүүд шүү дээ. зоригтой байж бүү шантраарай.
2015-02-13
зочин :
эх орныхоо төлөө тэмцэж байгаа хүмүүсийг дэмжиж нэгдэцгээе
2015-02-13
tsend:
noyn uulaa ahirlay huzuuguu har nowshnuudaa
2015-02-13
zochin:
bie bodooroi zaluus mine ta nariig unheer ih demjij bga shuu
2015-02-13
сансарын бацаан:
яана даа монолчууд минь. солонгос мэтийн улс орнууд хүнд хэцүү цагт засаг төрөө дэмжиж нэгдэн нягтарч ээмэг бөгжөө өгч байгаад ч гэсэн хямралаас гарч өөдлөн дэвжсэн юм гэнэ лээ. монголчууд үгүй юмаа. дандаа бослого тэмцэл жагсаал цуглаан. засгын гарын ажлыг ч хийлгэхгүй бололтой юмаа. тамын тогооны монголчууд гэж зүгээр ч хэлээгүй юм байна даа. энд тэндгүй л дарга нараа огцруулна засгийн газрыг будаа болгоно монголоороо үлдэнэ. дэлхийн хөгжил хамаагүй гэсэн нэг л их хийрхсэн улсуудаар энэ улс маань дүүрчихсэн юм болуу ойлгохоо байлаа. тэгээд яах гээд байгаа юм бол бүү мэд. мөнгө байхгүй. тэгсэн мөртлөө зээл авлаа өр тавьлаа гэнэ. хөрөнгө оруулалт оруулахаар гадаадыхантай нийлж идлээ гэнэ. яах санаатай улс юс бүү мэд. зүгээр малаа маллаад л хөдөө гарч амьрах л үлдлээ дээ бидэнд янз нь.
2015-02-13
mongol:
demjij bn . mongolchuudaa hedhen hun ta bidnii ireeduin toloo ur huuhed hoich ueiin toloo ingej temtsej baihad busad heseg n tag duugai har amia bodood baij bolohgui .
2015-02-13
hulsnii commentchinoor:
hulsnii commentchinoor ajild orno ahiuhan mungu ugvul ehiigee ch muulj bichihed belen b.a an man ah duu hamaaguishuu tertee tergui uls oron gej baihgui ireh heden jil uldsen ni zaragdaad duusna
2015-02-13
йычдыт:
энэ чинь харин овоо гайгүй ашигтай бизнес байна шүү
2015-02-13
зочин:
элбэгдорж зайлбал таарна. ямар ч чадваргүй хоосон ам, шалдун гуя байсан байна. дахиж л манан гэсэн энэ улааг луйварчдыг сонгов доо ард түмэн минь. одоо хүмүүсээ нүдээ нээгээд хүмүүсийн үнэн төрхийг хар л даа. сонголтоо хийхдээ арай л юм аа. ард түмэн тэнэг, ядуу, өлөн байх нь энэ хүмүүст ашигтай болохоор ядахад сэтгүүлч нар нь хүртэл манан-гийнхан.
2015-02-13
mongol:
ene xugiin novshnuud utsan xuuxeldei. ulsuj uxetsgee. niigmiin *r, saadnuud, tam ruu gaa dald or
2015-02-13
irgen:
gazar doorhi bayalagaa ashiglahguin bol nuguu altan deer sandailsan guilgachin bolno biz dee. eh ornoo hamgaalna gedeg ene arai bish bh aa. medeej ard olnooroo tahidag, shutdeg uul, usaa hunduulehgui gedgiig buruutgahgui ch het tuilshirval mongoliin ard tumen hohirno gedgiig bodoltsooroi. teneg hun gant*hgui yum bna le shu.ter ni yalanguya turd baival. ganbaatar, ganhuyag g.m
2015-02-13
irgen:
gazar doorhi bayalagaa ashiglahguin bol nuguu altan deer sandailsan guilgachin bolno biz dee. eh ornoo hamgaalna gedeg ene arai bish bh aa. medeej ard olnooroo tahidag, shutdeg uul, usaa hunduulehgui gedgiig buruutgahgui ch het tuilshirval mongoliin ard tumen hohirno gedgiig bodoltsooroi. teneg hun gant*hgui yum bna le shu.ter ni yalanguya turd baival. ganbaatar, ganhuyag g.m
2015-02-13
зочин:
дэмжиж байна.
2015-02-13
1111:
1d tsaaz avah hun bol yah arggagui ardchilsan namiin bayartsogt, man-iin bayar nar ehnii eeljind, chingis haand helne gaigui ta nariig tegeed tsaazluulahaas oor arga alga odoogoor tsug idsen uls ni hamgaalaad ba shuu dee, bur darga bolgood l baih yum 7 buudliin badmaa emeeg orond ni darga bolgoh heregtei
2015-02-13
зочин очирбат:
хүмүүсийн бодол гэрийнхээ хаалганаасаа цаашаа гарахаа байжээ энэ хүмүүсийн харсан үзэмжээрээ хүнийг дүгнэж наад хүмүүэээ яаж явааг нь мэдэхгүй байж. жишээ ньгэхэд босоо хөх монгол ттб-ын тэргүүн төмөрхуягийн эхнэр нь төрөхөд 5 хүрэхгүй хоног үлдсэн. арьс ширний үйлдвэр замбараагаа алдсан гэнээ наадахтай чинь тэмцээд голын голдирлуу оруулахаа бохирыг нь оруулахаа байсан мөн дахиж тэр орчимд тийм үйлдвэр бариулахгүй гэсэн амлалт аваад дахиж нэмэгдээгүй.
2015-02-13
gerelee:
demjij bna ingej temtseniih yumand hurwel bitgii shantraarai zorigtoi bgaarai zaluusaa uneheer demjij bga shu
2015-02-13
хөөж тараа худалчуудыг :
ийм хүмүүсийг хөөгөөд тараа том том жип хэнээс авч хэний төлөө үймүүлж явааг нь тогтоох хэрэгтэй бс хэний даалгавраар
2015-02-13
usa-s tulga:
amia ugch bhaar,amig ni avbal bugded ni surgamj boloh bhda. gadnihantai niileed ulsaa hudaldaad bga nohduudiig alval tsaazluul taarna. elbegee uuniiger medeed tsaazin ylgui uls bolgoson bh. uhuuleh ystoig uhuulehgui bol tor ooroo uhfeg gedeg unen bololtoi shuu!!!!
2015-02-13
usa-s tulga:
amia ugch bhaar,amig ni avbal bugded ni surgamj boloh bhda. gadnihantai niileed ulsaa hudaldaad bga nohduudiig alval tsaazluul taarna. elbegee uuniiger medeed tsaazin ylgui uls bolgoson bh. uhuuleh ystoig uhuulehgui bol tor ooroo uhfeg gedeg unen bololtoi shuu!!!!
2015-02-13
цэрэн:
шантаажныхаа тулуу хэдэн тугруг авахаар тохирсон юм бол улсын хугжлийг битгий боомил мунгуний тулуу шударгв царайлж байгааг чинь мэдэж л байна
2015-02-13
zochin:
boroogiinhan mungee ugeej ulseed uhchihvel yaahiin
2015-02-13
zochin:
hamgaalahaa hurvel mongold olon uul us bna,derged tuul gol ereg orchmyn arisny uildveriin hayagdal n hamar tsorgiod olon jil bolj bna,enenii tuluu ingej temtseegui baij noyon uul,altny uurhain asuudald huchtei temtsej baigaa n ergelzeetei yum.
2015-02-13
зочин:
дэмжиж бна .цагаан сар болох гээд байгаа үед жаахан цагаа олоогүй юмуу гэж бодож байна энэ хавар их хуралд сууж байгаа луйварчин хулгайч нарын үхлийн хавар байх болно.
2015-02-13
zochin:
harin ch zub um hiij bna, demjij bna. neg ch gesen uul us zugeer uldeej bolohgui boltoloo ulsuj uhlee yu mongol. uhsan alt ,mungu in tegeed mongol hundee bugded ochij bgaa biluu, iim bhd temtseh in zub shyy dee. huuj yvuul geed bgaa china guai mini china ruugaa uuruu zailaarai. ter in ulziitei bh shuu.
2015-02-13
эх орныхоо үзэсгэлэнт газрын төлөө саналаа өгнө үү:
гадаадад байгаа болон эх орондоо амьдарч байгаа монголчуудаа ноён уулыг аврах саналаа avaaz.org тус линкээр орж sign хийнэ үү. тус сайтын ачаар олон зуун дэлхийн хүмүүс нэгдэж, луйварчин улстөрчид, хийгээд шудрага үнэний төлөө нэгдэн, мянга мянган иргэд аврагдаж байсан түүхтэй. гадаад найз нөхөддөө уриалаарай! https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?dyqyvab&pv=8&fb_ref=default
2015-02-13
эх орныхоо үзэсгэлэнт газрын төлөө саналаа өгнө үү:
гадаадад байгаа болон эх орондоо амьдарч байгаа монголчуудаа ноён уулыг аврах саналаа avaaz.org тус линкээр орж sign хийнэ үү. тус сайтын ачаар олон зуун дэлхийн хүмүүс нэгдэж, луйварчин улстөрчид, хийгээд шудрага үнэний төлөө нэгдэн, мянга мянган иргэд аврагдаж байсан түүхтэй. гадаад найз нөхөддөө уриалаарай! https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?dyqyvab&pv=8&fb_ref=default
2015-02-13
эх орныхоо үзэсгэлэнт газрын төлөө саналаа өгнө үү:
дараахь линкээр орж саналаа өгнө үү https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?dyqyvab&pv=8&fb_ref=default
2015-02-13
sanalaa ugnu uu:
shudarga uils muu uilees huchtei!!! akh duu naiz nukhuduud mini ekh orniikhoo negen saikhan uul surleg noyon hairkhanaa uurhsain ovoolson shoroo bologohgui yumsan gesen chin khuliig mini hundetgej doorhi linkeer orj sanalaa ugch nadad bolon ekh nutagtaa tuslaach!!! https://secure.avaaz.org/en/petition/centerra_gold_inc_and_mongolian_government_keep_you_hands_off_the_gatsuurt_gold_property/?dyqyvab&pv=8&fb_ref=default
2015-02-13
зочин:
болд оооооо мягмар мэтийн гариг андуурсан нөхөдөөс болж улс орон ийм сул дорой байгаа юм. хүнээ таниж ялгахгүй жинхэнэ иддэг уудагуудыг сонгож тэр нар нь улс орныг сүйрүүлж байна. гадныхантай хатуу ширүүн тэмцэл хийж байсанаар нь энэ босоо хөх монголын удирдах зөвлөлийн дарга бааба баяраа болон түүний нөхөдийг дээрэмчин мэт гүтгэх хэн юм бэ та нар . та нар чаддаг юм бол ингээд явалдаа. чадахгүй *нууд байж.
2015-02-13
мягмар:
«газрын доорх баялгаа гадныханд өгвөөс өчиг үгүй цаазласугай»гэж их хаан хэлсэн гэж үү.утга нь үнэн боловч хаан эзэн минь ингэж хэлээч үгүй.их эзэн хааны минь нэрийг худал үнэн юмандаа ашиглаж байгаа хүмүүсийг харин өчиг үгүй цаазалмаар байна.
2015-02-13
oooooo :
дархан цаазат "богд" уулаа хамгаалья гэж эд нар яагаад өлсгөлөн зарлаагүй вэ??? гэвэл 1-д тэр үед ман-ынхан засаг барьж байсан "эд нарыг шууд шоронд"хийх бөгөөд эд нарт нэг ч төгрөг өгөхгүй!!!!! одоо бол "ноён" ууландаа учиргүй хайртайдаа ч биш "мөнгө" олох гэсэн нэг арга болов уу!!! зарим нэг хүн нь
2015-02-13
hhddddffghh:
ene populist novshnuud
2015-02-13
зочин:
бид одоо л хамгаалахгүй бол хэзээ ч чадахгүй болно.энэ ганц ноён уулыг хамгаалж байгаа биш.монгол улс эх оронг маань хамгаалж байна.маш их дэмжиж байна зоригт залуусаа .баярлалаа та нарт.
2015-02-13
zochin:
bold guai ta uuruu ochood ingeed ulsgulun zarlaad uzdee.haluun bairand pc nii ard boovo saagaad suuj bgaa nariihan muchtei huuhnii gartai nuhur bgaa da.chinii hoich ue hoolgui gazar shodoogui bolchih gd bn
2015-02-12
demjij bn:
ter tom uuliin savdag ta naariig harj uznee amjilt husi
2015-02-12
bold:
hahaha.shar hadand heden zolbin boo nartai n hiichih.uls oron yaduu baih tusam boo lam nart l heregtei
2015-02-12
zooo:
yooy iim huitend yaj gadaa honoj bnaa, deerees n olsgolon...zaluuchuud min biee bodooroi... ta nariig eldveer heleed baigaa humuus bugd baabar, bayartsogt elbegdorjiin hamsaatanguud gedeg n hend ch oilgomjtoi...tednii ogdog shavhruugaar amidardag comment bichigchid, twitterchid haa saigui,. artyagnan ch gene uu, aankhaa ankhbayar ch gene uu oor hen hen ch bilee...ted bol jinhene shavhruuchid, deerees n gadaa garaad 5 min ch zogsoj chadahgui buur neg er hunii shinjgui olon baagiinuud
2015-02-12
aaaa:
gazar nutgaa hamgaalhaar temtsej bgaad baharhaj bna. tur zasgiin erhiig uursdiinhuu erh ashig bolgoj bgaa alban haagchid geh manuuhainuudiig bugdiig ni ug undseer ni zailuulj shorond hiihiig ni hiij shond duujilhiig ni duujilmeer bna ard irgedee!!!!
2015-02-12
хаймар:
хаймар жийптэй аа лайтай өнөө шөнө халтуур хийж явахдаа зургийг авч тавих болно.
2015-02-12
hasaa:
huuj yavuul
2015-02-12
zochin:
eh orniihoo toloi temtsej baigag n demjij bna
2015-02-12