H1N1 вирусээр өвчилсөн хүний тоо 6 боллоо
2011-01-28

Томуугийн “Н1N1” вирусээр гурван хүн өвчлөөд байсан. Тэгвэл энэ тоо дахин гурваар нэмэгдлээ.  Уг өвчнөөр СХД-ээс нэг, Хан-Уул дүүргээс нэг, Багануур дүүргээс нэг хүүхэд өвчлөөд байсан. Тэгвэл Хан-Уул дүүргээс H1N1 вирусын гурван тохиолдол нэмж бүртгэгджээ. Яармагаас 13 настай эмэгтэй З, 24 настай эмэгтэй Н нар томуугийн уг вирусээр өвчилсэн байна. Мөн тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн 32 настай эмэгтэй “Н1N1”-ийн вирус халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан. Дээрхи иргэдийн биеийн байдал хөнгөн учраас гэрээр эмчийн хяналтанд эмчилгээ хийгдэж байгаа аж. Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин