Шавар дотор хөлдөж нас барсан байжээ
2015-02-13

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Мэргэний мухар” гэдэг газраас өчигдөр 50 настай иргэн Б гэгч шавар дотор хөлдөж нас барсан байдалтайгаар олдсоныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид малтан гаргаж авсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг автозам дээр “Хюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, жолооч нь гэмтсэн авто тээврийн осол гарлаа. Ослын газарт Онцгой Байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн 58 настай иргэн З-г гаргаж, НЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин