Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзав
2015-02-13

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлаур, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Маттай, Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын үеэр эдийн засгийн болон төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Улсын Их Хурлын даргын эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин