Монголын тамирчид олимпийн бэлтгэлээ Японд хийнэ
2015-02-13

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон Япон улсын Нигата мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2020 онд өвлийн олимп Япон улсад болох гэж байгаатай холбогдуулан Япон улсын Нигата мужаас ЭМСЯ-тай хамтран манай улсын баг тамирчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь 100 хувь зардлыг нь дааж Нигата мужийн спорт сургалтын баазуудад бэлтгэл хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ө

Япон улсын Нигата мужийг төлөөлөн ирсэн "Daiei probis" группийн харъяа "Good Ageig club" компаны захирал Кичий Мураками ярихдаа “Манай улсын Нигата муж нь уур амьсгалын хувьд Монгол Улстай төстэй учраас тамирчид орчиндоо амархан дасан зохицож бэлтгэлээ хийх болно. Улмаар 2020 оны олимпод өндөр амжилт гаргах болно” гэж байлаа. Энэхүү саналыг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлээд “2020 онд Япон улсад болох олимпод Монгол Улсын баг тамирчидаа амжилт гаргах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Эрүүл мэнд, спортын яам ажиллах болно. Үүний тулд тэргүүлэх бодлогондоо тусган төлөвлөж байгаа ажлын томоохон хэрэгжилт болохоор байгаа тул 100 хувь дэмжиж байна” хэмээн хэлсэн.

ө

Энэ үеэр  Д.Дагвадорж “Манай баг тамирчид ирэх 2016 онд Бразилын Рио Де Жанеро хотноо болох олимпын бэлтгэлийг хангахад яам маань туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг хүсч байна” гэв. Харин Нигата мужийн төлөөлөгч ноён Кичий Мураками хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулиалтыг зохион байгуулах боломжтой гэлээ.

Shuud.mn
Сонин хачин