Бүсгүй хүний есөн нэрээр ном бүтээжээ
2015-02-13

 “Монгол Агуулга” Төвийн дэргэдэх “V” Редакцийн залуус бүсгүй хүний  9 нэрээр цуврал ном  бүтээжээ. “Чин сэтгэлийн бэлэг” цувралаар гарч буй Хонгорзул, Ану, Урангоо, Хулан, Солонго, Нандиа, Сарнай, Заяа, Уянга, Эгшиглэн хэмээх 10 нэр орсон гэнэ. Зохиогчид уг цуврал номоороо түмэн олонд зөвхөн угтал санаа өгөх зорилготой ажээ. Энэ талаар тус номын зохиогч Г.Атарболдоос тодруулахад “Л.Батнасан Э.Ганхуяг. Н.Галбаатар Н.Батчимэг Э.Хишигбаяр нарын бидний хэдэн нөхөд хайрын өдрийг тохиолдуулан уншигчдадаа “Чин сэтгэлийн бэлэг” цуврал ном гаргалаа. Энэ номонд бүсгүйчүүдийн 9 нэр орсон байгаа. Эрт дээр үеэс монголчууд “Муу нэрийг хусавч арилахгүй” хэмээн ярьж ирсэн. Уг үгийн утгыг ойлгох хүмүүн улам цөөдөж байгаа цагт эл мэт утга санааг олноо дэлгэрүүлэх ажлын нэгээхэн хэсэг болгосон” гэв.

й

Ингээд уг номыг эрхлэн гаргасан "Монгол Агуулга" төвийн дэргэдэх "V" редакцийн Г.Атарболдоос шинэхэн номтой нь холбоотой зарим зүйлүүдийг тодрууллаа.

й

-Та номынхоо талаар манай уншигчдад танилцуулахгүй юу? -Монгол Агуулга төвийн дэргэдэх "V" редакциас өнөөдөр уншигч түмэндээ зориулж 9 цуврал номыг гаргаж байна. Энэ номуудыг нэрийг Ану, Урангоо, Хулан, Солонго, Нандиа, Сарнай Заяа, Уянга, Эгшиглэн гэдэг. Тэгэхээр жишээ татаж Ану гэдэг номыг яръя. Энэ номон дээр Ану гэдэг нэрний гарал үүсэл. Олны танил Ану гэдэг хүмүүстэй ярилцлага хийсэн. Мөн энэ нэртэй холбоотой дуу, шүлэг, домог гээд Анутай холбоотой Монголд юу байна тэр бүгдийг л уншигчдадаа сонирхуулсан.

й

-Яагаад эдгээр нэрүүдийг онцлох болсон бэ? -Хамгийн олон хэрэглэгддэг. Түгээмэл нэр учраас эхний ээлжинд эдгээрийг сонгосон.

й

-Монгол Агуулга төвийн дэргэдэх "V" редакциас үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу? -Дөрвөн жилийн өмнө бид намар явж байгаа шувуудын буцах цуваатай таарсан юм. Үүнээс санаа аваад зорилгынхоо төлөө тэмүүлж байгаа учраас "V" редакци гэж нэрлэж байсан түүхтэй. Анх 2010 онд байгуулагдсан. Love book гээд дэлхийн шилдэг түүвэр номыг гаргаж байсан. Дараа нь Хонгорзулдаа гэдэг номыг гаргаж байлаа.

й

-Уншигчдад хандаж юу хэлэх вэ? -Хэрвээ таны хайртай хүн Хулан, Ану, Сарнай, Эгшиглэн, Заяа, Уянга, Эгшиглэн нэртэй бол энэхүү номыг авч бэлэглэээрэй. Хайраа илчлэх сайхан бэлэг байх болно. Мөн цагаан сараар энэхүү номыг бэлэглээрэй. Хятадын оймсыг бэлэглэж байхаар оюунд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

й

-Эдгээр ном хаагуур зарагдаж байгаа вэ? -Интерномд зөвхөн Ану гэдэг ном зарагдаж байгаа. Их дэлгүүрт зөвхөн Хулан, Билэг их дэлгүүрт Солонго гэх мэтээр номын худалдаануудаар зарагдаж байна. Үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд 6400 төгрөгийн үнэтэй байна.

й

Сонирхуулахад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд энэ оны 1 сарын байдлаар  Хулан 11604, Заяа 1135, Ану 9000, Солонго 798, Эгшиглэн 3642, Уянга 8458, Нандин-Эрдэнэ 7572, Урангоо 3988, Сарнай 1930 иргэн тус тус бүртгэгдсэн байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин