Урт хугацаатай, хүү багатай төслийн зээл нь улс орны хөгжилд хувь нэмэр болдог
2015-02-13

Сүүлийн жилүүдэд дотоодоос болон олон улсаас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрийн санхүүжилт ихээр орж ирэх болсон. Энэ талаархи мэдээлэл иргэдийн дунд  хомс байдаг. Тиймээс бид иргэддээ мэдээлэл хүргэх үүднээс Капитал банкны Байгууллагын банкны газрын захирал С.Дэлгэрцэцэгээс ярилцлага авлаа.

.

-Сайн байна уу та. Ярилцлагаа төслийн зээл гэж юу болох талаар эхлүүлье гэж бодлоо. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө нийт уншигч, харилцагч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Энгийнээр тайлбарлахад төслийн зээл гэдэг нь Улс орны хөгжлийн түлхүүр болсон  жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээн байгуулалт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг нийгэм эдийн засгийн томоохон асуудлууд руу чиглэсэн төрийн болон олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй урт хугацаатай, хүү багатай зээлийг Аж ахуй нэгж, иргэдэд тухайлсан төсөлд нь зориулж олгож буй хөнгөлөлттэй зээл гэж ойлгож болно. Мөн нөгөө талаас төслийн зээлийг яг зориулалтын дагуу нь санхүүжүүлж чадвал тухайн бичсэн төслийн хүрээнд төлөвлөсөн мөнгөн урсгалаар эргэн төлөгдөх зээл ч гэж ойлгож болох юм.

1

-Төслийн зээл, банкны бизнесийн зээлийн ялгаа нь юу юм бэ?

-Банкны бизнесийн зээлийн хувьд эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгө татан авалт хийх зэрэг бизнес нь явагдаж байгаа иргэн ААН-д олгодог зээл бөгөөд банкны өөрийн татсан эх үүсвэртэй холбоотой хугацаа богино, хүүний хувьд бага зэрэг өндөр, зээл эргэн төлөгдөх орлого нь одоогийн явуулж буй үйл ажиллагаанаас нь хамааралтай байдаг бол төслийн зээлийн тухайд төрийн болон олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй урт хугацаатай, хүү багатай дээрээс нь тухайн харилцагчийн төсөл хэрэгжих магадлал, ирээдүйд орох орлого дээр тулгуурлаж шийдвэрлэгддэгээрээ ялгаатай.

1

-Тухайн төсөл хөтөлбөрийн зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

-Зээл хүсэгч нь өөрийн төслөө тухайн зарласан төслийн “Төсөл сонгон шалгаруулах комисс”-т илгээнэ. Шалгаруулалтын комисс тухайн төслийн зээлийн шалгуурыг хангаж буй зээл хүсэгчийн материалыг банкинд ирүүлснээр банк тухайн төслийн материалыг судалж, банкны шалгуур үзүүлэлтэд тэнцсэн тохиолдолд зээл олгогдоно. Тавигдах шаардлагын хувьд тухайн хэрэгжүүлж буй төслийн онцлогоос хамаараад өөр өөр байдаг.

1

-Мөн нэг зүйлийг тодруулмаар санагдлаа өөр банк санхүүгийн байгууллагад зээлтэй хүн дахин төслийн зээлд хамрагдаж болох уу?

-Боломжтой. Энэ тохиолдолд банкны зүгээс тухайн харилцагчийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж тухайн харилцагч нийт зээлийн төлбөрийг төлөх боломжтой эсэхийг тогтоож, боломжтой тохиолдолд төслийн зээлд давхар хамрагдах боломжтой.

1

-Аж ахуй нэгж иргэд төслийн зээлд хамрагдах мөн банкуудын шаардлагыг хангахын тулд юун дээр анхаарах ёстой байдаг вэ?

-Хамгийн түрүүнд харилцагч нар маань дээр дурдсан зүйлүүдийг анхаарахаас гадна төслийн зорилго үндэслэлийг зөв тодорхойлох, тухайн зарласан төслийн үндсэн зорилготой нийцсэн байх зэрэг нарийн судалгаа материалд тулгуурласан байх нь чухал байдаг.

Төсөл хөтөлбөр санаачлагч байгууллагуудын төслүүдийн хувьд зорилтот бүлгүүд өөр өөр байдаг хэдий ч үндсэндээ нэг л зүйл буюу зээлийг зориулалтын дагуу ашиглах, төслийн үр ашгаа хугацаанд нь гарган эрсдлээ зөв тооцсон байх нь чухал ач холбогдолтой. Энэхүү төсөл дээр тулгуурлан арилжааны банк нарийн судалгаагаа хийнэ.

1

-Танай банкны хувьд ямар ямар төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн, мөн одоогоор хэрэгжиж буй ямар төслийн зээлүүд байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Манай банк 2005 оноос хойш дотоодын болон ОУ-ын байгууллагын нийт 27 төсөл хөтөлбөр /бичил санхүү, жижиг дунд үйлдвэрлэл, нийгмийн бага орлоготой иргэдийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, органик үйлдвэрлэлийг дэмжих зэрэг чиглэлээр Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл, Бичил бизнесийг дэмжих зээл, Адра Монгол ОУБ, Агро бизнесийг дэмжих зээл, Мерси Кор ОУБ, "Органик Монгол" хөтөлбөрийн зээл, Тогтвортой амьжиргаа-1,2 төслийн зээл, ЖДҮХөгжүүлэх сангаас олгох төслийн зээл, Жайка төслийн зээл, Засгийн газраас хэрэгжүүлсэн 40 000 айлын орон сууц, Ипотекийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл, үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөр, Хөгжлийн банкны 888 төслийн зээл/-ийг амжилттай хэрэгжүүлж ирсэн ба хамгийн сүүлд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох банкаар шалгарч төслийг эхлүүлээд байна. Эдгээр төслүүдийн хүрээнд 4000 гаруй бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжин 250 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, 2000 гаруй ажлын байр шинээр нэмэгдүүлэн ажиллалаа.

1

-Танай банкны зүгээс “Жижиг дунд үйлдвэрлэлийг хамтдаа хөгжүүлье” бизнес эрхлэгчдийн анхдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан нь бизнес эрхлэгчдэд их чухал зүйлийн нэг болж байсан. Ер нь төслийн зээл хүссэн харилцагч нараас гаргадаг алдаа юу байдаг вэ?

-Манай зарим аж ахуй нэгж, иргэдийн зүгээс төслийн зээлийг хөнгөлөлттэй зээл гэж харахаасаа илүүтэй, төрөөс дэмжсэн халамж мэт ойлгож арилжааны банкуудын шаардлага хатуу байна, хүнд байна гэж мэдээлээд байдаг нь буруу бизнес эрхлэгч нар маань яг л цаасан дээр юу гэж тусгаж төлөвлөсөн байсан тэр зүйлээ л цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ, эргээд зээлээ хугацаанд нь хэвийн төлнө гэдгийг их сайн ойлгож банктайгаа нягт хамтарч ажилламаар санагддаг.

1

Бид бүхэнтэй хамтарч ажиллаад манай банкнаас авсан төслийн зээлээ авч маш үр өгөөжтэй зарцуулан улсдаа нэр хүнд бүхий үйлдвэрлэл болж чадсан  хаяг, шошго, барилгын цэвэр бохир хуванцар хоолой, гахайн шувуу, үхрийн эрчимжсэн аж ахуй, даацын шуудай, жийнсэн өмд, замын тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрлэл гэх мэт нийгмийн бүхий л салбарын төлөөлөлд хүрч үйлчилж чадсандаа эргээд харахад бахархах сэтгэл төрдөг.

Мөн ирээдүйд манай банкны харилцагч болж олон олон хэрэгжих төсөл хөтөлбөр зээлд хамрагдан бизнесээ өргөжүүлж монгол улсынхаа бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Бидний хүсэлтийг хүлээн авч манай уншигчдад Төслийн зээлийн талаархи мэдээлэл өгсөн Таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

1

За баярлалаа. Танай сонины хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Мөн Монголынхоо нийт ард иргэддээ Капитал банкны зүгээс Сар шинийн баярын мэнд дэвшүүлье.

Shuud.mn
Сонин хачин
наран:
эрүүл мэндийн салбарт төслий зээл авч болох уу мөн хөдөө орон нутгаас
2015-02-13
irgen:
bank bol aimaar luivar huniii unetei oron suutsiiig masha bagaar uneleeed zeel ogdog aimaar.tehed bank bus bol arai ondor uneeer avdag shuuu.lombard bol hunii ymiig mash sain ondor unelej avdag.harin gar deeres zeel ogch bgaa humuus bol ayultai.
2015-02-13