Жэки Чаны хүү суллагджээ
2015-02-13

Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жейси Чан болон Тайванийн нэрт жүжигчин Кай Ко нар өнгөрсөн оны наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэргээр Бээжингийн цагдаа газарт саатуулагдсан юм. Түүний шүүх хурал өнгөрсөн сарын 10-нд болсон. Шүүхээс Жейси Чанд зургаан сарын хорих ял,  322 ам.долларын торгууль оноосон юм. Харин түүний ял эдлэх хугацаа өнөөдөр дуусч, суллагдсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.


“Чаны мөрдлөгийн үеэр хоригдсон хугацааг тооцож, ийнхүү суллагдсан” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Цагдаа нар Жейсигийн гэрт нэгжлэг хийхэд 100 грамм хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх болон эм, тариаг илрүүлсэн юм.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
тунбаш:
монгол хүнтэй яасан адилхан юм бэ? эсвэл жингхэнэ монгол цус үгүй болоод дан манжийн ирлизүүд өөрсдийгөө монгол гэж зарлан тунхаглаад монгол улс гэж улс байгуулаад яваад байна уу? хараад байхан ямаан омогтой шавилхан биетэй пицтанууд их олон болжээ.
2015-02-14
hi hi:
zuragaa soliochee
2015-02-13